• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

“ЭТГЭЭД” зураг авалтаараа ялгардаг Б.Баатар гэж хэн бэ?

2022-02-17
in Нийгэм, Редакцийн сонголт
0
“ЭТГЭЭД” зураг авалтаараа ялгардаг Б.Баатар гэж хэн бэ?

Тун удахгүй кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх “ЭТГЭЭД” УСК үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байна. Тус киноны өвөрмөц постер, трэйлер зэрэг нь сонирхол татахуйц шинэлэг шийдэл, онцгой дүр төрхөөрөө “этгээд” мэдрэмжийг төрүүлээд байгаа юм. Мөн кинонд ажилласан уран бүтээлч, жүжигчдийн сонголт  нь урь өмнө харж байгаагүй дүр төрхийг бий болгож чадсанаараа онцлогтой болжээ.

“ЭТГЭЭД” УСК –ны найруулагчаар ажилласан Б.Баатар нь дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө, имижийг тодорхойлж, ур чадвараараа танигдсан зураглаач юм. Тэрээр өмнө нь “Сайн, муу, хэрцгий”,” Ар хударга”, “ Зангараг”,  “Үргээлэг 2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж байжээ. Түүний ажилласан  “Хийморь” УСК нь хилийн дээс алхаж, Германы Олденбург кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэн, “San Diego International Film Festival”-ийн “Шилдэг” киногоор шалгарч байсан юм. Мөн Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч чадсан билээ. Жинхэнэ кино урлагийн мастерууд “Холливууд бол мөрөөдөл биш” гэж ярьдаг. Үүн шиг Оскар ч мөн адил бидний хувьд зүгээр нэг мөрөөдөл төдий биш юм. Тийм ч учраас Монгол кино Оскарт нэр дэвшихээр чансаатай бүтээгдэж, гадны шүүгчдээс өндөр үнэлгээ авсан нь яах аргагүй “дэвшил” болсоныг илэрхийлнэ. Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum ”Хийморь” УСК-ны ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэн, кино зураглаачдын хамгийн том наадамд түүнийг тусгайлан урьж оролцуулж байжээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд Монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байв.

Б.Баатарын хувьд “ЭТГЭЭД” УСК нь түүний анхны бие даан бүтээсэн уран бүтээл юм. Найруулагч энэхүү бүтээлээрээ “хүн өөрөө өөртөө эзэн байж, үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж эс чадвал хэн нэгний олз болон, хохирч үлддэг” гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” УСК найруулагчийн шийдэл, зураг авалтын өвөрмөц өнцөг, өнгө, дүрсний төгс чанараараа Монголын уран бүтээлчдийн чадвар, чансааг нэг шатанд ахиулсан бүтээл болж чадсаныг мэрэгжлийнхэн онцолж байна.

ShareTweetShare
Previous Post

‘Ерөнхийлөгчийн илгээлт-2100’ тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа

Next Post

Монголын анхны ‘Уран зураг сэргээн засварлах лаборатори’ ашиглалтад орно

Next Post
Монголын анхны ‘Уран зураг сэргээн засварлах лаборатори’ ашиглалтад орно

Монголын анхны 'Уран зураг сэргээн засварлах лаборатори' ашиглалтад орно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан