• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

2022-03-23
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ болон Украинд үүсээд буй нөхцөл байдал болон зарим улс орны хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд манай улсад хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаан бүрд ОХУ, Украинтай үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс орж буй эдийн засгийн, бусад нөлөөллийг судлах, сөрөг нөлөөг сааруулах, хохирол бага амсах талаар холбогдох яамд мэдээллээ нэгтгэж, ярилцаж байгаа. ОХУ-ын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй санкцууд манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлж байна.

Эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж, хүндэрч болзошгүй. Эхний асуудал бол гадаад худалдаа. Үүнд бид үргэлж алдагдалтай явж ирсэн. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун.

Роснефть гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Манай талаас импортлогч талууд төлбөрийн хувьд асуудалгүйгээр хийж байна. Гэвч хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр хийгдсэн. Цаашид үүнийг тогтвортой хадгалж ажиллахыг хичээх болно.

Манай улс Засгийн газрын түвшинд хувь эзэмшигч болон олон талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш хэлбэрээр хувь нийлүүлэгч болж ажилладаг. Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк, МБС, МИБ зэрэг банканд хувьтай. Эдгээрээс зарим нэг банк санкцтай нэгдэхээ илэрхийлсэн. Харин хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улсыг зарим байр суурьтай байхыг асуусан.

Монгол Улс гадаад бодлогын хувьд нэг цонхны бодлоготой тул НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр суурь хэвээр гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн ойрын хугацаанд Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ.

Импортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс төлдөг төлбөрөө бид төлсөөр байх нь. Харин экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Гэвч урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгойгоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлнө. Экспорт төлөвлөсөн хэмжээнд явах, уурхайгаас олборлолт, тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал байна. Экспорт нэмэгдэж байж валютын урсгал бий болно” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Засгийн газар хуралдаж байна

Next Post

ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан