“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн ахлах инженер Д.Мандаа, Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын инженер Л.Отгон-Эрдэнэ нар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дохиолол холбооны ажлын хүрээнд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна. Тэд өнөөдөр Солонгосын Гүррү дижитал диспетчерийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалтын хүрээнд Монголын талын инженер техникийн ажилтнууд “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судалж, тус улсын дохиоллын системийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна. Энэ сургалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Сургалт энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.