• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Я.Содбаатар МАН-ын генсекийг хавсран гүйцэтгэж мэдэхээр байна

2022-08-30
in Нийгэм, Редакцийн сонголт, Улс төр
0
Я.Содбаатар МАН-ын генсекийг хавсран гүйцэтгэж мэдэхээр байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш ажиллаж, олон ч удаа сайдын суудлаас татгалзсан Д.Амарбаясгалан энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог “сахихаар” орж ирэв. МАН-ын сүүлийн хоёр сонгууль дараалж сонгуульд ялалт байгуулахад түүний оролцоо их байсан ч Засгийн газар байгуулах, сайд томилох, аливаа албан тушаалд тэр хойно нь үлддэг байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход ч түүнийг дараагийн Ерөнхий сайд болох уу гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөж байв. Өөрөөр сонгуульд нэр дэвшихгүй ч намынхаа сонгуулийг удирдаж, хоёр удаа ялалт байгуулсан гэдгээрээ тэр МАН-д том хүн.

Д.Амарбаясгалан Төрийн ордонд орохгүй ч Тусгаар тогтнолын ордноос эрх мэдлийн хуваарилалт, албан тушаалын томилгоонд хамгийн их оролцдог, шийддэг хүн нь байлаа. Хоёр ч удаа үнэмлэхүй олонх болж, Засгийн газраас бүрдүүлж байгаа МАН-ынхны хувьд хамгийн том хуваарилагч нь тэр байсан. 2024 оны сонгуульд түүнийг Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр тойргоо усалж эхэлсэн учраас түүнийг энэ удаагийн Засгийн газарт орж ажиллахгүй болов уу гэсэн таамаг байсан ч тэр энэ удаад Л.Оюун-Эрдэнэтэй хүчээ нэгтгэхээр танхимд нь орж ирэв.

Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Албан бус мэдээллээр МАН-ын генсект хэд хэдэн хүний нэрс яригдсан гэх. МАН-ын удирдлагын зүгээс Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргад томилж, түүнийг орлох хүнийг ч албан бусаар тохирсон гэх. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын генсекийн албыг хавсран ажиллах  гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа намын генсектэй хавсран ажиллах боломжтой эсэхийг судалж эхэлжээ. Хэрэв боломжгүй гэж үзвэл түүний оронд өөр хүн томилох уу гэдэг асуудал яригдаж байгаа аж. Я.Содбаатарын хувьд өмнө нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

МАН-ын дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлаар чөлөөлж, томилдог.

ShareTweetShare
Previous Post

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана

Next Post

НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаараа солих, засах боломжтой боллоо

Next Post
ЭЭЛЖИЙН АМРАЛТЫГ НИЙТ АЖИЛЛАСАН ЖИЛ БУС ТУХАЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАСАН ХУГАЦААГААР ТОГТООХ САНАЛ ТУСГАГДЖЭЭ

НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаараа солих, засах боломжтой боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан