• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Ж.Дэлгэрсайхан: ААН-үүд, иргэд хэрэглээгээ зөв, ухаалаг болгож, огцом шинэ хэрэглээ төлөвлөхгүй байх нь зөв

2022-10-26
in Нийгэм, Редакцийн сонголт, Эдийн засаг
0
Ж.Дэлгэрсайхан: ААН-үүд, иргэд хэрэглээгээ зөв, ухаалаг болгож, огцом шинэ хэрэглээ төлөвлөхгүй байх нь зөв

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг Монголбанкнаас Мягмар гарагт зохион байгуулах үеэр СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан дараах байр суурийг илэрхийллээ.



Инфляцын зорилт дунд хугацаанд 6-8% байна гэдэг 2024-2025 онд хандсан зорилт болов уу. 2023 онд инфляц 8%-аас доош орно гэдэг нэлээд хүнд. Үүнд 3-4 хүчин зүйл нөлөөлж байна.

  1. Нэгт, гадаад орчны хүчин зүйл байна. Геополитик, тээврийн сүлжээний доголдол, өмнөд хөрштэй холбоотой асуудлууд бүрэн илаарших боломжгүй гэдэг нь тодорхой байна.
  2. Хоёрт, Монгол Улсын эдийн засгийн идэвхжлийн асуудал. Эдийн засгийн идэвхжил, түүнийг дагасан эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх түвшинд эдийн засагт хүчтэй халалт үүсэх зүйл 2023 онд гарахгүй гэж бодож байна. 4-5%-ийн өсөлт гарах магадлал байгаа боловч бидний үндсэн хүлээлт болох уул уурхайн салбарт илүү найдсан өсөлт байгаа. 2022 оны өсөлтийн хувьд зөвхөн цар тахлын дараах нийгмийн амьдрал хэвийн байдалд шилжсэнтэй холбоотой хэрэглээ, хүн амын хөдөлгөөний идэвхжилтэй холбоотой буюу уул уурхайн бус салбарын өсөлт гэж харж байна.
  3. Гуравт, үндсэн хүчин зүйл нь төсөв, мөнгөний бодлого. Инфляцын хувьд төсөв, мөнгөний бодлогын уялдаа гэж бид яриад байгаа. Гэвч төсөв, мөнгөний бодлого инфляц руу хандсан гэхээсээ илүү өөр өөрийн үндсэн зорилго руу хандсан бодлогыг Монголбанк, Засгийн газар авч хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. Уялдааны тухайд өнөөдрийн хүнд хэцүү нөхцөлд эдийн засгийг сэргээх, үүний тулд иргэдийн амьжиргаанд ирж байгаа үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, иргэдийн орлогыг хамгаалах тал руу хандаж байгаа ерөнхий макро эдийн засгийн зорилгоороо эдгээр субъект давхцах нь зөв юм. Харин төсөв мөнгөний бодлого дээр дурдагдаад байгаа, ялангуяа төсвийн бодлогууд дээр бичигдсэн “Монголбанкны мөнгөний хатуу бодлоготой уялдуулан ийм бодлого хэрэгжүүлнэ” гээд байгаа зүйл нь шууд нэг нэгнээсээ хараат байдлаар үйл хөдлөл нь явж байгаа мэт харагддаг. Энэ нь миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжтой өнцөг гэж харагдахгүй байна.

Төсвийн бодлого инфляц дээр томоохон дарамт авчирч, үнийн өсөлт саарахад сөрөг нөлөө үзүүлнэ. Төсвийн орлого нэлээд тэлсэн. Зардал мөн л 10 гаруй хувь тэлэх юм байна. Өнөөг хүртэл 2020-2022 оны төсвийн зардлын тэлэлт нийлбэр дүнгээрээ бараг 60-аад хувьд хүрээд  байна. Тэгэхээр 2023 оны хувьд төсвийн зардал тэлэлт инфляцыг бууруулах гэж байгаа Монголбанкны зорилтод сөргөөр нөлөөлж, төв банк үүнд чирэгдсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх болов уу.

  • Зүй нь төсвийг өндөр хэмжээнд танаж хязгаарласан бодлого явуулаад мөнгөний бодлогыг хэт хатууруулалгүй, дундын чиг баримжаатай явуулбал өнөөгийн эдийн засгийн нөхцөлд харьцангуй зөв хослол болох юм уу гэж хувьдаа харж байгаа. Гэвч төсөв, эдийн засгийн зорилтууд нь хөгжлийн бодлоготойгоо уялдсан эсэх нь ойлгомжгүйгээс гадна халамж,  цалин хөлс, хөрөнгө оруулалтын зардлууд дээр нэлээд өндөр зардал байгаа нь инфляцын хувьд сөрөг дохио.
  • Эдийн засаг 5% өснө гэж байгаа ч Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эдийн засгийн идэвхжилийг дэмжих бус, магадгүй зохих хэмжээн хязгаарлах нөлөөтэй халамж, цалин хөлсний идэвхгүй өсөлтүүдийг дэмжсэн бодлого байгаа нь гол анхаарах зүйлс мөн. Ийм ч учраас Монголын хөдөлмөрийн зах зээлд томоохон, үл ойлгогдох эргэлзээтэй нөхцөл үүсээд байгаа. Зүй нь бид халамжийн бодлогоо дорвитой хумиад эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлээд эдийн засгийн өсөлтийг иргэдийн идэвх санаачилга, ААН-үүдийн оролцооны түвшнийг идэвхжүүлэхэд чиглэсэн нийгмийн бодлогод хандуулах ёстой болов уу.
  • ОУВС, Дэлхийн банкны тайлангууд дээр хөгжиж байгаа, буурай хөгжилтэй орнуудын хувьд өрхүүд дээр хүчтэй дарамт үүснэ. Зарим улс орнуудад хүнсний болон хэрэглээний доголдол үүсэх эрсдэлтэйг сануулж байна. Монгол Улсын хувьд бол оноосон сөрөг нөлөө үүсэх нь бага гэсэн хүлээлт байна.
  • Иргэдийн худалдан авах чадвар 2023 онд сэргэхгүй гэдэгтэй санал нэг байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас ажиглахад иргэд хэдийн хэрэглээн дээрээ тохиргоо хийгээд эхэлчихсэн болов уу.
  • Цар тахлын дараах түр хугацааны идэвхжилийг эс тооцвол ААН-үүд, иргэдийн хувьд хэрэглээгээ зөв, ухаалаг чиглэлд шилжүүлэх, огцом шинэ хэрэглээ төлөвлөхгүй байх нь зөв.
  • Харин хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч талуудын хувьд эдийн засгийн төлөв байдал, геополитик, макро эдийн засаг, салбарын нөхцөл байдлын шат дараалсан мэдрэмжийн түвшнийг илүү анхаарах хэрэгтэй.
  • 2023 оныг төлөвлөж байгаа энэ үед судалгаа хийж үзэхэд байгууллага болгон дээр эерэг, сөрөг нөлөөллүүдийн түвшин харилцан адилгүй байна. Тиймээс бүгдээрээ хямрал ирнэ,  өнөөдрөөс илүү хүндэрнэ гэж харах шаардлагагүй. 2023 онд одоогийн байгаагаас илүү доошоо орчихгүй байх гэж харж байна. Иймд өөрсдийн нөхцөлийн онцлогт тохирсон байдлаар төлөвлөх нь зүйтэй.
  • Томоохон төсөл хэрэгжүүлэх, эхлүүлэх гэж байгаа бол болгоомжтой хандах хэрэгтэй болов уу.
ShareTweetShare
Previous Post

Б.Лхагвасүрэн: Гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа

Next Post

ТОМИЛГОО: Б.Мөнхжин, Д.Загджав нарыг чөлөөлөв

Next Post
ТОМИЛГОО: Б.Мөнхжин, Д.Загджав нарыг чөлөөлөв

ТОМИЛГОО: Б.Мөнхжин, Д.Загджав нарыг чөлөөлөв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан