Хэд хоногийн өмнө Аргентин болон Пуэрто-Рикогийн мисс бүсгүйчүүд гэр бүл болсноо зарласан нь фэнүүд, дэмжигчдээ цочроосон гэнэтийн үйл явдал болжээ.
Мариана Варела, Фабиола Валентин нар 2020 онд Тайландад болсон Miss Grand International тэмцээнд Аргентин улс болон Пуэрто-Рико арлыг тус тус төлөөлөн оролцохдоо анх танилцаж байсан гэнэ.
Тэмцээний шилдэг 10 гоо бүсгүйд шалгарч байсан тэд дараа нь сайн найзууд болсон юм байна. Гэхдээ тэдний дотно харилцааны талаар зарлах хүртэл нь хүмүүс огт мэдээгүй байжээ.