• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Улаанбаатарт утаа эргэн ирлээ

2022-11-08
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Улаанбаатарт утаа эргэн ирлээ
Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн ч утаа арилсангүй. Ид галлагааны цагаар хот сааралтсан утаан мананд хучигдана. Агаарын бохирдлыг бууруулахаар төрийн албан хаагчид гэр хороололд “эргүүлд” гарч байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр эргүүл ч үгүй, хяналт ч үгүй болж эхэлж байна.
Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух байдаг. Харин гэр хорооллын 195 мянган айл стандарт болон стандарт бус нийтдээ таван төрлийн галлагааны зуух хэрэглэж байна.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Гэр хороололд агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас их шалтгаалж байна.  Мэргэжлийн байгууллагын зөвлөснөөр галлагаа хийх яндангаа хөөлөх, уугиулахгүйгээр хурдан асаах зааврыг мөрдөх хэрэгтэй” гэж зөвлөж байв. Сүүлийн үед гэр хороололд утаа ихсэх шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухнаас хамааралтай гэдгийг албаныхан тайлбарлаж буй.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яамны саналаар түүхий нүүрс Улаанбаатарт түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг өөрчлөхөөр болжээ. Ингэснээр хотод байршилтай нам даралтын зуухууд түүхий нүүрс хэрэглэж эхлэх юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургадугаар сарын  15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Харин эдгээр зуух байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолын дагуу нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд эрчим хүчний баяжуулсан нүүрс түлэхээр таарахгүй байна гээд Засгийн газрын тэмдэглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг өгсөн. Уг тогтоолд ямар өөрчлөлт оруулж болохоор байна, тэр судалгааг хийж танилцуулахаар болсон” гэдэг хариултыг өгсөн юм.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ надад ийм үүрэг өгөөгүй гэж үгүйсгэв. Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүхий нүүрс түлэхийн эсрэг байна.
Нийслэлд байршилтай нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний баяжуулсан нүүрсний хангалтыг дийлэхгүй байгаа учраас түүхий нүүрс түлэх асуудлыг Эрчим хүчний яамнаас хэлж байсан.
Харин Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай огт яриагүй. Манай яамнаас энэ саналыг нь эсэргүүцсэн” гэв.
Хэрвээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон станцууд түүхий нүүрс хэрэглэж эхэлбэл агаарын бохирдол эрс нэмэгдэх нь тодорхой. Албаныхан хэчнээн үгүйсгэж байгаа ч ирэх өвлийг өнөтэй давахын тулд 62 дугаар тогтоолыг өөрчлөх нэрээр хүчингүй болгохоос өөр аргагүй байдал хүрч магадгүй.
Нийслэлийн гэр хорооллын утаа нэмэгдэж, утаанд агуулагдах хорт бодисын агууламж өндөр байгаа талаарх мэдээ иргэдийн санааг зовоож байна. Агаар бохирдуулагч бодисуудын нэг болох хүхрийн хүчлийн давхар ислийн (SO2) хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай юм. Иймд уг химийн бодис нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
ShareTweetShare
Previous Post

Д.Амарбаясгалан сонгууль хүртэл генсекийн ажлаа хавсарна

Next Post

Дэлхий нийт ‘уур амьсгалын там руу хурдны замаар давхиж’ буйг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Next Post
Дэлхий нийт ‘уур амьсгалын там руу хурдны замаар давхиж’ буйг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Дэлхий нийт 'уур амьсгалын там руу хурдны замаар давхиж' буйг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан