• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан сайд болмогцоо хууль зөрчин томилгоо хийжээ

2022-11-28
in Дэд онцлох, Нийгэм
0
УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан сайд болмогцоо хууль зөрчин томилгоо хийжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар болж буй УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан Төрийн албаны тухай хууль зөрчин томилгоо хийсэн нь АТГ-ын албан бичгээс ил болов.

Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан А.Ариунболдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Энэхүү томилгоог хийхээр Аюушийн Ариунболдыг нэр дэвшүүлэх үед Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичигтээ Авлигатай Тэмцэх газар “Нэр дэвшигч А.Ариунболд нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхээр байна” хэмээн дүгнэсэн байна.

зураг

Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигчийг томилох нь Төрийн албаны тухай хуулийг зөрчихөөр байгааг ийнхүү тайлбартаа дурджээ.

Төрийн албаны тухай хуулийн 43-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын талаар 6 заалтаар дэлгэрэнгүй заасан байдаг. Тэр дотроо 43.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • 43.3.1.байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;
  • 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх;
  • 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх хэмээн хуульчилжээ.
  • Мөн 43.6.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, НДЕГ-ын дэд дарга, орлогч дарга тухайн үүргийг түр гүйцэтгэх боломжтой ба тийм хүнгүй бол хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх хуультай.

НДЕГ-ын өмнөх дарга Д.Зоригт нь албан өрөөндөө мөрийтэй тоглосон гэх асуудлаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд 2022 оны есдүгээр сарын 19-нд НДЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байв.

А.Ариунболдын тухайд хуульч мэргэжилтэй юм байна. Тэрбээр

  • 2012-2015 он дуустал ШӨХТГ-ын орон тооны гишүүн, дэд дарга
  • 2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга
  • 2022 оны дөрөвдүгээр сараас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар зургаан сар ажиллажээ.

Мөн ТӨБЗГ-ын дэд даргаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн, 3.2 дахь заалтыг үндэслэн буюу сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон асуудалд орж байсан нэгэн аж.

Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дэд даргаар ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцож ирсэн Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүн болж, ХНХ-ын сайд болмогцоо хуулиа зөрчиж, ийнхүү томилгоо хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
ShareTweetShare
Previous Post

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

Next Post

ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар анхааруулав

Next Post
ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар анхааруулав

ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар анхааруулав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан