• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар анхааруулав

2022-11-28
in Нийгэм, Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
ДЭМБ-аас халаадаг тамхин бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар анхааруулав

Технологийн хөгжлийн хурд утаат тамхины хэрэглээнд хувьсал авчирсан нь дэлхий нийтэд маргаан дагуулсан сэдэв боллоо.

Тамхи үйлдвэрлэгчид борлуулалтаа өсгөх гэсэн маркетингаа хүний эрүүл мэндээс дээгүүр тавьж байгаа нь харамсалтай. Яагаад гэвэл, уламжлалт ч бай, халаадаг ч бай тамхинд никотин хэмээх хорт бодис агуулагддагийг эрдэмтэд хэдийн тогтоочихсон. ДЭМБ энэ тухай “Халаадаг тамхин бүтээгдэхүүнд аюултай бодисын агууламж бага гэж буй нь тэдгээрийг хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй, эрсдэлийг бууруулдаг гэсэн үг биш” хэмээн онцлов. Үнэн хэрэгтээ халаадаг тамхины ашиглалтын үед бий болсон аэрозолуудад зарим хорт бодис уламжлалт тамхины утаанаас илүү өндөр агууламжтай байдаг ажээ.

Уламжлалт тамхины утаанд байхгүй эдгээр аэрозолуудад өөр хэд хэдэн төрлийн хорт бодис агуулагддаг байна. Үүнийг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг одоохондоо бүрэн илрүүлээгүй юм. Мэдээж судалгаа, шинжилгээнд цаг хугацаа орно. Халаадаг тамхи бидний эрүүл мэндэд хэрхэн заналхийлж, өөр ямар хор уршиг дагуулж байсныг шинжлэх ухаан нотлох нь цаг хугацааны асуудал. Сүх далайтал үхэр амар гэгчээр халаадаг тамхи үйлдвэрлэгчдийн сурталчилгаанд итгэх нь хожим харамсаад барахгүй эрсдэлтэй нүүр тулах аюултайг эрдэмтэд сануулсаар байгаа юм. Мөн янжуур тамхины зах зээлийн цөм болсон АНУ халаадаг тамхи үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийг хэрэглэгчдэд мэдэгдэхийг шаарддаг юм билээ.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа(FDA)-нд халаадаг тамхин бүтээгдэхүүн болох IQOS тамхины халаалтын системийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зөвшөөрөл хуулиар олгогдсон байдаг аж. Тус байгууллага мэдэгдэлдээ “Энэ шийдвэр нь эдгээр бүтээгдэхүүний аюулгүй байдал болон FDA-гийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Түүнээс гадна, тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг үйлдвэрлэгчдэд олгосон эрх мэдэл нь түүний хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийхгүй.

Тухайлбал, эрсдэл бага гэсэн ямар нэгэн мэдэгдэл хийх, шууд буюу шууд бус байдлаар тухайн бүтээгдэхүүнийг FDA баталгаажуулсан эсвэл дэмжсэн, аюулгүй гэх зэрэг худал сэтгэгдэлд ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулахыг зөвшөөрдөггүй” гэсэн байна.Товчхондоо, FDA уг бүтээгдэхүүн нь тамхины бусад бүтээгдэхүүнээс илүү эрүүл мэндэд хор хөнөөл багатай гэсэн үйлдвэрлэгчийн мэдэгдлийг хүчингүйд тооцов. Ингэснээр үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан талаар FDA-д мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм. Тэд “Халаадаг тамхийг хэрэглэснээр бий болж буй нэмэлт хорт бодис эрүүл мэндэд аюултай. Уламжлалт тамхитай харьцуулахад хор хөнөөлтэй химийн бодисын биед үзүүлэх нөлөө бага гэдэг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй” гэж мэдэгджээ.

Манай улс Тамхины хяналтын тухай хуулиа шинэчлэн чамбайруулсан гэж ДЭМБ үнэлдэг. Гэтэл хүүхэд, залуусын дунд онлайн худалдааны хяналтгүй орон зай бий болов. Уг нь манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид 2003 онд, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2014 онд нэгдсэн. Энэ хүрээнд халаадаг тамхин бүтээгдэхүүний асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатайг нийгэмд өрнөж буй үйл явдлууд хэлээд байна.

Тийм ч учраас ДЭМБ мэдэгдэл гаргаж,  Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн гишүүн орнууд хүлээсэн үүргээ эргэн харахыг сануулжээ. Энэхүү конвенц нь ДЭМБ-ын ивээл дор хэлэлцэгдсэн олон улсын анхны гэрээ юм. Үүнийг 2003 оны тавдугаар сарын 21-нд Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталсан бол дэлхий дахинд 2005 оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж ирсэн.

ДЭМБ мэдэгдэлдээ, IQOS маркийн халаадаг тамхин бүтээгдэхүүн нь Тамхины хяналтын суурь конвенцийн заалтад бүрэн хамардаг тухай онцолжээ. Конвенцид оролцогч талуудад “Тамхины бүтээгдэхүүнийг худал, төөрөгдөлтэй эсвэл өөрөөр хууран мэхлэх, тэдний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, аюулын талаар буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тамхины бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах, сурталчлах, ивээн тэтгэх бүх хэлбэрийг хориглоно” гэж хатуу шаардсан байдаг. Шинжлэх ухааны олж баталснаар тамхи бол эрүүл мэндэд хортойг хүн бүр мэддэг болсон. Иймд ДЭМБ-аас Тамхины хяналтын суурь конвенцийг дэлхий даяар бүрэн дагаж мөрдөхийг уриалдаг юм.

ShareTweetShare
Previous Post

УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан сайд болмогцоо хууль зөрчин томилгоо хийжээ

Next Post

Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВТ-ын Нарны цахилгаан станц, Монголын анхны 3.6 МВтц батарей хуримтлуурын систем ашиглалтад орлоо

Next Post
Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВТ-ын Нарны цахилгаан станц, Монголын анхны 3.6 МВтц батарей хуримтлуурын систем ашиглалтад орлоо

Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВТ-ын Нарны цахилгаан станц, Монголын анхны 3.6 МВтц батарей хуримтлуурын систем ашиглалтад орлоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан