Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр салбарынхаа зарим ахмадад хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал Хил хамгаалах байгууллагыг 12 жил удирдсан ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайд хүндэтгэл үзүүлж, Зайсан дахь хотхонд байрлах 2 өрөө байрны батламжийг, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээний хамт гардуулан өглөө.
Буурал генаралын түүх Монгол улсын дархан хилтэй салшгүй холбоотой. Тэрбээр хил хамгаалах газрыг 12 жил удирдахдаа хилийн торон саадыг байгуулах ажлыг гардаг зохион байгуулсан түүхэн гавьяаны эзэн юм. Тиймээс сайд Х.Нямбаатар энэ өдөр түүнийг зорин очиж, уулзах үеэрээ дэслэгч генерал Ш.Арвайтайд хилийн торон саадыг шинэчлэх ажлыг эхлүүлж байгаа тухайгаа онцолж, салбартаа хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон ярилцлаа.