• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Д.Трампын томилгоо үргэлжилсээр байна

2024-11-13
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ, Улс төр
0
Д.Трампын томилгоо үргэлжилсээр байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп шинэ засаг захиргааныхаа гол албан тушаалуудыг хаших хүмүүсийг мягмар гарагт үргэлжлүүлэн зарлалаа. Шинэ томилгоонд Израилд суух АНУ-ын Элчин сайд, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч зэрэг багтсан байна.

Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшиж сонгогдсон тэрбээр 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийг нь хамгийн их дэмжиж байсан ойрын туслахууд болон хамтран зүтгэгчдээ онцолжээ. Д.Трамп Тагнуулын төв газрын даргад Жон Рэтклиффийн нэрийг дэвшүүлсэн байна. Техас муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн асан Ж.Рэтклифф нь Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацааны сүүлийн саруудад Үндэсний тагнуулын газрын даргаар ажиллаж байв.

“Жон манай улсын тагнуулын байгууллагын хамгийн өндөр хоёр албан тушаалыг хашсан анхны хүн болохыг би тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп хэлээд, түүнийг “бүх америкчуудын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн төлөө эрэмгий тэмцэгч” гэж тодорхойлсон байна.

Арканзас муж улсын захирагч асан, БНН-ын хамгийн консерватив үзэлтнүүдийн нэг Майк Хакаби Израилд суух АНУ-ын Элчин сайдаар томилогдсон байна. Эвангелийн тууштай консерватив үзэлтэн тэрбээр Израилыг дэмждэг гэдгээрээ алдартай аж. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трамп АНУ-ын гадаад бодлогыг Израилын ашиг сонирхолд илүү ойртуулна гэж амлаад буй үед энэ томилгоог хийсэн байна. Д.Трамп түүнийг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэхдээ, М.Хакаби “Ойрх Дорнодод энх тайвныг тогтоохын төлөө шаргуу ажиллах болно” гэжээ.

Харин Д.Трамп Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгчөөр хуучны анд нөхөр, гольфын хамтрагч Стивен Виткоффыг томилжээ. Флоридагийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч С.Виткофф одоогоор Трампын тангараг өргөх ёслолыг хариуцсан хорооны даргаар ажиллаж байгаа юм. Д.Трамп олон нийтийн сүлжээндээ бичихдээ “Стив энх тайвны төлөө цуцашгүй дуу хоолой болж, бид бүхний бахархлыг хүртэх болно” гэсэн байна.

Үүнээс гадна Илон Маск шинээр байгуулагдах “засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яам”-ыг удирдах үүрэг хүлээжээ. Тэрбумтан, бизнес эрхлэгч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж байсан Вивек Рамасвамитай хамт тус яамыг удирдана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Энэхүү яам нь “төрийн хүнд суртлыг арилгах”, зардлыг бууруулахын тулд засгийн газрын гаднаас зөвлөгөө, зааварчилгаа өгөх” ажээ.

Д.Трамп мөн Fox News сувгийн хөтлөгч, ахмад дайчин Пит Хегсетийг Батлан ​​хамгаалахын сайдаар томилохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубиог томилохоор төлөвлөж байгааг талаар эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын бүх нийтийн сонгууль явагдсанаас долоо хоногийн дараах байдлаар, Бүгд найрамдах нам Сенатыг хяналтдаа аваад байгаагаас гадна Төлөөлөгчдийн танхимд олонх болоход ойрхон байна.

ShareTweetShare
Previous Post

Хэнтий аймагт “Талын түмэн адуу” фестиваль болно

Next Post

Их Британийн цэргүүдийг Украин руу илгээж магадгүй гэв

Next Post
Их Британийн цэргүүдийг Украин руу илгээж магадгүй гэв

Их Британийн цэргүүдийг Украин руу илгээж магадгүй гэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан