Манай улсын хувьд 24 цагийн дотор коронавирусийн шинээр батлагдсан тохиолдол 24 боллоо. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 04-ний 11.00 цагийн байдлаар нийт 19680 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 12 хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 7 тохиолдол илэрсэн бол ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчаас корнавирус илэрчээ. Өнгөрсөн өдөртэй харьцуулбал 5 тохиолдлоор нэмэгдлээ. Нийт дотоодын халдвар 448, зөөвөрлөгдсөн халдвар 383 болж бүртгэгдэж байна. Иргэд амны хаалтаа байнга зүүж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ зөвлөж байна. Тандалт, судалгааны ажил үргэлжилж байна.