Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны холбогдох албаны хүмүүс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Салбарын захирал Л.Доржсүрэн тэргүүтэй компанийн төлөөлөл албаны хүмүүсийг хүлээн авч, уурхайн танилцуулга мэдээллийг өгөв. Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой нүүрс ачилт, логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг тодруулж, санал солилцов.Мөн албаны хүмүүс Гашуунсухайт дахь хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор, нүүрс ачиж буулгах талбай, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагаатай танилцаж, албан уулзалт зохион байгууллаа.