• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

2024-12-03
in Дэлхий дахинд, Соёл урлаг
0
Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Дисней” компанийн “Moana 2”, “Юниверсал” студийн “Wicked”, “Paramount” компанийн “Gladiator II” зэрэг кинонууд хамтдаа Талархлын баярын долоо хоногт 420 сая ам.долларын орлого олсноор түүхэн дээд амжилт тогтоожээ.

“Мюзикл, баатарлаг драм, гэр бүлийн жанрт багтах эдгээр гурван кино зуны улирлын дараах нам гүм байдлыг эвдэж, киноны зах зээлийг сэргээх хамгийн таатай мөчид нээлтээ хийлээ” гэж “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедиан ярьсан байна.

“Moana 2” хүүхэлдэйн киноны хувьд таван өдрийн хугацаанд 221 сая долларын орлого олсноор дээрх кинонуудыг тэргүүлсэн нь шинжээчдийн төсөөлж байснаас /100 сая доллар/ хавьгүй өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр 2019 оны Талархлын баярын үеэр 125 сая долларын орлого олж байсан “Frozen II” киног ардаа орхисон байна.

Мөн “Wicked” киноны баярын үеийн тасалбарын борлуулалт 117.5 сая орчим доллар байна гэж тооцоолж байсан бол 262.42 сая долларт хүрчээ. Ийнхүү дотоодын зах зээлээс бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон Бродвейн мюзиклээс сэдэвлэсэн бүтээл болжээ. Кинотеатруудаар гарч эхэлснээс 10 хоногийн дараах байдлаар энэ кино дэлхийн хэмжээнд 359.2 сая долларын орлого олсон байна.

Харин “Gladiator II” Талархлын баярын үеэр 44 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн сард уг кино дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд дотоодын зах зээлд 111.2 сая долларын, гадаад зах зээлд 320 сая долларын тасалбар борлогдсон гэх тооцоо гараад байна.

“Comscore”-ийн мэдээлснээр, Талархлын баярын үеийн кассын орлого 2019 оноос хойш 200 сая доллараас хэтрээгүй байжээ. Түүнчлэн үүнээс өмнө ердөө ганцхан Талархлын баярын үеэр кассын орлого 300 сая доллароос давж байсан гэнэ. Өмнөх дээд амжилтыг 2018 онд “Ralph Breaks the Internet”, “Creed II”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” кинонууд тогтоож байсан бөгөөд эдгээр кино нь 315 сая долларын орлого олж байжээ.

ShareTweetShare
Previous Post

Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

Next Post

Катарын Гран-прид М.Ферстаппен түрүүлжээ

Next Post
Катарын Гран-прид М.Ферстаппен түрүүлжээ

Катарын Гран-прид М.Ферстаппен түрүүлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан