• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

“UnitedHealthcare” компанийн гүйцэтгэх захирлыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчилжээ

2024-12-10
in Дэлхий дахинд, Нийгэм
0
“UnitedHealthcare” компанийн гүйцэтгэх захирлыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчилжээ

Америкийн “UnitedHealthcare” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудан хөнөөхөд ашигласан галт зэвсэг, дуу намсгагчтай төстэй зүйлсийг биедээ авч явсан 26 настай этгээдийг цагдаа нар баривчилсан талаар Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жессика Тиш даваа гарагт мэдэгджээ.

Сэжигтнийг Нью-Йорк хотоос баруун зүгт 375 км-ийн зайд орших Пенсильвани муж улсын Алтуна хотын цагдаа нар галт зэвсгийн хэргээр баривчилжээ. Түүнийг “UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан бидний хайж буй этгээд мөн гэж үзэж байна хэмээн Ж.Тиш хэлсэн байна. Дараа нь түүнийг галт зэвсэг биедээ авч явсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн болон бусад хэрэгт буруутгажээ.

Нью-Йоркийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Жозеф Кеннигийн мэдээлснээр, цагдаа нар сэжигтнийг Мэриленд муж улсад төрж өссөн Луижи М болохыг тогтоосон бөгөөд тухайн этгээд хамгийн сүүлд Хавайн Хонолулуд амьдарч байжээ. Сэжигтний авч явсан галт зэвсэг нь 3D принтерээр хийсэн байж болзошгүй, 9 мм-ийн сумаар буудах чадалтай буу байсан бололтой гэж Ж.Кенни нэмж хэлсэн байна.

Луижи М-д мөн гэмт этгээдийн өмссөн байсантай төстэй хувцас, амны хаалт байснаас гадна халдлага гарахаас хэд хоногийн өмнө зэвсэгт этгээдийн Манхэттений буудалд ашигласан Нью-Жерсигийн хуурамч үнэмлэх зэрэг олон хуурамч бичиг баримт байжээ. Сэжигтэн мөн “өөрийн сэдэл, сэтгэлгээний талаар дурдсан” гар бичмэлийг авч явж байсан гэж Ж.Тиш хэлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн Америкийн корпорацын талаар таагүй бодолтой явдаг байж магадгүйг уг бичиг харуулжээ.

“UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захирал Б.Томпсоныг өнгөрсөн лхагва гаргийн өглөө Манхэттений зочид буудлын гадна байхад нь амны хаалт зүүсэн этгээд буудан хөнөөсөн байна. Мөрдөн байцаагчид зэвсэгт этгээдийг даатгалын компанийн талаар бухимдал тээж явдаг ажилтан эсвэл үйлчлүүлэгч байсан байж магадгүй гэж таамаглаж байна. Б.Томпсон 2021 оны дөрөвдүгээр сараас хойш “UnitedHealth Group”-ийн харьяа даатгалын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компанид нийт 20 гаруй жил ажилласан юм. Тэрбээр Нью-Йоркт компанийн жил тутмын хөрөнгө оруулагчдын хуралд оролцохоор ирээд байв.

ShareTweetShare
Previous Post

Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Next Post

100 мянган ам.долларын шагналын сантай Дота2-ын тэмцээн Монголд эхэллээ

Next Post
100 мянган ам.долларын шагналын сантай Дота2-ын тэмцээн Монголд эхэллээ

100 мянган ам.долларын шагналын сантай Дота2-ын тэмцээн Монголд эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан