Focus Features-ийн Come Play кино нээлтээ хийгээд удаагүй ч Хойд Америкийн Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ. Тус уран бүтээл нь аймшгийн жанрынх учир Сүнсний баярын өдөр орлого нь огцом нэмэгдэж, 3.1 сая ам.долларт хүрсэн байна.
Харин Honest Thief кино 1.3 сая ам.долларын орлогоор Box Office-ийн жагсаалтыг удаалсан хэвээр байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театрууд 1.9 тэрбум ам.долларын тасалбар борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дунджаар зургаа дахин бага дүн аж.