Энэ дууг Мэрайя Кэри, Уолтер Афанасьефф нар 1994 оны намар ердөө 15 минутад зохиосон гэдэг. Гэсэн хэдий ч энэхүү дуу өдгөө дэлхийн хамгийн алдартай дуу болж, жил бүрийн арванхоёрдугаар сард дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэж байна. 15-хан минутад зохиосон энэ дуу яагаад тийм алдартай байдаг юм бэ?’ гэж асуусан сэтгүүлчин асуултад ‘Учир нь энгийн хэр нь тааламжтай болохоор л алдартай’ хэмээн хөгжмийн зохиолч Уолтер Афанасьефф хариулсан байдаг.
‘All I want for Christmas is you’ дуу эзнийхээ хувьд алтны уурхай л гэсэн үг. Мэрайя Кэри зөвхөн энэ дуугаар жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог аж. Эдийн засгийн ‘Economist’ сэтгүүлд бичсэнчлэн тус дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ.