• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Ундны усны шаардлага хангаагүй 45 дээжид дүгнэлт гаргажээ

2021-01-13
in Онцлох мэдээ
0
Ундны усны шаардлага хангаагүй 45 дээжид дүгнэлт гаргажээ

МХЕГ-ын ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнгөрсөн 11 дүгээр сарын 11-нээс өнөөдөр хүртэл хийсэн ажлаа танилцуулав.

МХЕГ өнгөрсөн хугацаанд 265 тусгаарлан ажиглах байранд хяналт шалгалт хийж, 484 зөрчил илрүүлсний 261-г нь газар дээр нь арилгуулж, аж ахуйн нэгж байгууллагад 14 шаардлага, 45 зөвлөмж хүргүүлжээ.

“Өчигдөр БЗД, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дахь тусгаарлан ажиглах таван байранд коронавирусний халдвартай 17 тохиолдол батлагдсаныг ХӨСҮТ-д шилжүүлсний дараа ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьсан”-ыг С.Сүнчин дурдлаа.

Түүнчлэн, эрүүл мэндийн 1247 байгууллагын бэлэн байдлыг хянаж, 1818 зөрчил илрүүлсний 880-г газар дээр нь арилгуулж, эмнэлгийн хог хаягдлын цуглуулга, тээвэрлэлт, устгалын заавар зөрчсөн 87, устгалын сав хүрэлцээгүй 56 зөрчлийг илрүүлэн арилгав. Нийт 88 албан шаардлага, 404 зөвлөмж хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавьжээ.

Коронаирусний шинжилгээ авах 694 түр цэгийг хянаж, 469 зөрчил илрүүлэн арга хэмжээ авч, 496 айл өрх, 759 худалдаа үйлчилгээний газар, 1035 албан байгууллага  гээд нийт 2290 объектийн 1 198 744 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт  хийснийг хянасан байна.

Үйл ажиллагааг нь хязгаарласан сургалт, үзвэр үйлчилгээний 19 183 байгууллагыг шалгаад, 10 019 зөрчил илрүүлсний 7565-г газар дээр нь арилгууллаа. Худалдаа үйлчилгээний 27458 объектод хяналт шалгалт хийж бие засах, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байна.

Тэрбээр, “Нийт 8382 объектийн ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалыг хянаж, ундны усны 850 эх үүсвэрийн аюулгүй байдлыг хянаж, 1993 дээжээс стандарт шаардлага хангаагүй 45-д нь дүгнэлт гаргаад байгаа”-г хэлэв.

Улсын хилээр нэвтэрсэн 50 608, хилээр гарсан 48 045 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлт хийж, хилээр нэвтэрсэн 51789, гарсан 50883 зорчигч, жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийжээ.

ShareTweetShare
Previous Post

УЕП: Авлигын хэрэг зургаа дахин өссөн

Next Post

Интернэт үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал 30 хувиар өсчээ

Next Post
Интернэт үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал 30 хувиар өсчээ

Интернэт үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал 30 хувиар өсчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан