Улсын ерөнхий прокурорын газраас 2020 онд хяналт тавин ажилласан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
2020 онд цар тахал дэгдсэн байсан ч прокурорын байгууллага нь хуулиар нэгмөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ тасралтгүй хэрэгжүүлж ажилласан. Иргэдийн хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор цахимаар хүлээн авч, шийдвэрлэв.
Тухайлбал, зөрчлийн 1775 хэрэгт хяналт тавин ажилласан. Зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хэргийн дийлэнхийг цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна.
Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн гэлээ.