Оны өмнө эхэлсэн Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилсээр байна. “Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” сэдэвт соёлын өдрүүдийн цахим арга хэмжээний “Кино наадам”-д уран сайхны 11, олон ангит 3 киног үзэгчдэд хүргэж байна. Хятад хүмүүсийн ахуй амьдрал, хайр сэтгэлийг харуулсан сонирхолтой кино сонгож Монголоор орчуулан үзүүлж байгаа нь онцлог юм.