• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

2021-02-04
in Дэд онцлох
0
Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

“Цалин хөлс муу байна” хэмээн байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын “хорт хавдар” болжээ. Хэдийгээр Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлаж чадсангүй. Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Тиймээс багш нарын харилцаа, хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол хүчирхийлэл улам гаарах нь.

Хамгийн сүүлд гэхэд нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн’ гэжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан ‘Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй’ хэмээн хэлсэн юм.

БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ. Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа багшлах эрхийг нь бүрмөсөн хасах зэрэг арга хэмжээ авахаар ярилцсан байна.

Ямартай ч хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй Монголын багш нарын хүчирхийлэл хэзээ ч тэвчиж боломгүй асуудал. Нэг ёсондоо хүмүүжил олгох ёстой ардын багш ‘хүчирхийлэгч’ болсон талаар нийгэм даяараа шуугиж байна. 

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Нийгмийн гэмт үйлдэл, бусармаг бүхнийг бусад нь байг гэхэд багш хүн ядаж дууриахгүй байхсан.

Сэлэнгэ аймгийн хувьд нэгдүгээр сарын 11-ний өдөр Covid-19-өөр өвчилсөн 217 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар халдваргүй бүс болсноо мэдэгдсэн. Тиймдээ ч хөл хориог үе шаттай сулруулан, зочид буудлуудын үйл ажиллагааг сэргээх, архи согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөөд байжээ. Нөгөөтэйгүүр насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зочид буудлыг мөнгөн дүнгээр торгоод өнгөрөх бус, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг ч энд дурдъя.

ShareTweetShare
Previous Post

1500 орчим СӨХ-нд халдваргүйтгэлийн бодис тарааж, зааварчилгаа, сургалт өгч байна

Next Post

ХӨСҮТ: ‘Амгалан’ амаржихад вирус илрэв

Next Post
ХӨСҮТ: ‘Амгалан’ амаржихад вирус илрэв

ХӨСҮТ: 'Амгалан' амаржихад вирус илрэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан