ЭМЯ-наас Covid-19-ийн цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.2.4) ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурав, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан, Сэлэнгэ, Орхон, Ховд зэрэг аймгийн лабораториуд нийт 16960 хүнд шинжилгээ хийж, 31 хүнээс Covid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Одоогоор шинээр халдварын хоёр голомт үүссэн. Тухайлбал, ‘Монгол шир’ ХХК-ийн нэг ажилтан хоёрдугаар сарын 1-нд онош нь батлагдан, ХӨСҮТ-д хэвтсэн. Үйлдвэрийн 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс вирусийн халдвар илэрсэн. Мөн ‘Амгалан’ амаржих газарт вирус илэрсэн.
Арьс ширний үйлдвэрийн ажилтнууд нь зургаан дүүргийн 12 хороонд байршиж байна.