Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдааны товд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл, зохион байгуулалтын дүн зэрэг асуудал багтсан байна.
Тус хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцэнэ.