Франц Улсад төвтэй Олон улсын их дээд сургуулиудын Ахмадын холбооноос ахмадуудын дунд зохион байгуулсан “Идэвхтэй амьдрал” сэдэвт олон улсын цахим уралдаанд Сайншанд сумын ахмад настан Н.Нарантуяа уран хатгамлын төрлөөр амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртжээ.
Тэрээр “Богдын дайлангийн хээ” гэж алдаршсан хээг даалин дээр зүүх ороох хэлбэрээр хатгаж хийсэн бүтээлийнхээ зураг, бичлэгийг тухайн уралдаанд илгээснээр ийн шалгарсан байна.Түүний шагналыг аймгийн Засаг дарга О.Батжаргал гардуулсан юм.
Н.Нарантуяа “Монголын өв соёл үнэхээр баялаг. Үүний өчүүхэн хэсэг зүү ороох төрлөөр бүтээлээ урласан. Хойч үе залуус маань монголынхоо өв соёлоос суралцаж зүү ороож, уран хатгамал урлаж сурвал боломж их байгаа” гэв.