Барбадос гаралтай дуучин Рианна өөрийн нэрийн дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийнхээ орлогоор тэрбумтан болжээ. Тэрбээр “L Catterton” фирмтэй 115 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа “Savage X Fenty” брэндийн орлого тэрбум ам.доллар хүрсэн аж. “L Catterton” фирм нь “LVMH” загварын брэндийн хувьцааг мөн эзэмшдэг.
Рианнагийн дотуур хувцасны брэндийн орлого өнгөрсөн онд 200 гаруй хувиар өссөн ба идэхтэй “VIP” гишүүнчлэлийн тоо 150 гаруй хувиар нэмэгдсэн аж. Тэрбээр сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард загвар зохион бүтээгч Амина Муаддитай хамтран “Savage X Fenty” брэндийнхээ коллекцыг гаргасан байв.