• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Хагас сая ам.долларын өртөгтэй 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

2020-11-09
in Онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
Хагас сая ам.долларын өртөгтэй 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатарын зүүн бүсийн дөрвөн дүүрэг, таван аймагт лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Баянзүрх дүүрэгт 150 мянган гаруй хүүхэд амьдардаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулахад тустай. Эмнэлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Бид хүүхдийн дөрвөн эмч, найман сувилагчтай үйл ажиллагаагаа эхэллээ. Цаашдаа хүний нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.  УХТЭ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хүүхдүүд өнөөдөр нээлтээ хийж буй эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн дээрээс нь БЗД-ийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Тус эмнэлэг хүүхдийн мэс заслаас бусад үйлчилгээг үзүүлнэ.

Тус эмнэлэг дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг,
  • Яаралтай тусламж,
  • Хэвтэн эмчлүүлэх,
  • Эрчимт эмчилгээ,
  • Товлолын дархлаажуулалт,
  • Нярайн эргэлт,
  • Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон талын тусламж үйлчилгээ багтана.БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” маш олон жилийн турш Монгол Улсад сайн дурын ажил хийж ирсэн. Жил бүр нэг төсөл хэрэгжүүлдэг. Манай засгийн газар, Элчин сайдын яамнаас тус сангийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжих болно. Ер нь ТББ хоорондын хамтын ажиллагаа бол ард түмэнд хүртээмжтэй байдаг. Цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх талаар холбогдох албаныхан онцолж байлаа.

    Эмнэлгийн барилгын зардал, тоног төхөөрөмжийн өртөг зэрэг багтсан нийт төсвийг БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” гаргасан. Эмнэлгийн барилга 500 мянган ам.доллар, доторх бүх тоног төхөөрөмж нь 150 мянган ам.долларын төсөвтэй.

    50 хүүхдийн ортой эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг 20 хувиар бууруулна хэмээн тооцож байна. Сонгино-Хайрхан дүүргийн жишиг дүүргийн эмнэлэгт энэ долоо хоногт Улсын комисс ажиллана. Ингээд ирэх сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр зорьж байна. Яармагт барьж, Улсын комиссын шалгалтаар орсон 300 ортой эмнэлэг арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. Томуугийн дэгдэлтийн үе энэ сарын 15-наас эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. УКТЭ жилдээ амбулаториор 18 мянга, хэвтэн эмчлэхээр 2000 хүүхдэд үйлчлэх боломжтой боллоо. Ингэснээр зүүн чиглэлийн дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг 20 хүртэл хувиар бууруулахад нөлөөлнө хэмээн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон албаныхан онцолж байв.

ShareTweetShare
Previous Post

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын ДНБ-тэй тэнцэв

Next Post

50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Next Post
50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан