Коронавируст халдварын улмаас эдийн засаг хүндэрч эхэлсэн. 2020 оны сүүлийн улирал улам хүндэрч болзошгүйг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа бол байдал харьцангуй дээрдэж , эдийн засаг сэргэж эхэлснийг Монголбанкнаас мэдээллээ. Өсөлт ажиглагдаж байгаа энэ хөдөлгөөн 2021 онд үргэлжилж эдийн засгийн өсөлт 6-8 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Харин инфляци 6 хувьд хадгалагдана гэдгийг эдийн засагчид хэллээ.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 9.7 хувиар агшиж экспортын орлого буурсан нь валютын ханшинд дарамт үүсгэсэн гэдгийг хэлж байна. Өнөөдрийн байдлаар төгрөгийн ханш 4 хувиар суларсан бол ирэх онд харьцангуй тогтвортой байна гэдгийг Төв банкнаас онцоллоо. Учир нь 2020 оны сүүлийн хоёр улиралд эдийн засаг тасралтгүй унана гэж тооцож байсан ч байдал эсрэгээрээ эргэсэн тул ирэх онд улсын эдийн засаг харьцангуй сайжирна гэж үзсэн байна.
Уул уурхайгаас олох орлого нэмэгдэх хандлагатай байгаа тул цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг 7-р сар хүртэл үргэлжлүүлэхээр засгийн газарт төсөвт тусгасан. Тодруулбал нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар бууруулж 17 хувиар авах юм. Үүний талыг ажил олгогч талыг ажилтан төлнө гэсэн үг. Харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нь үргэлжлүүлэн олгох бол аж ахуй нэгжүүдэд дэмжих зорилгоор 2021 онд татвар нэмэхгүй гэж байгаа юм.