УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барихаа хэллээ. Одоо мөрдөж байгаа Шилэн дансны хуульд таван сая төгрөгөөс дээш орлого зарлагын тайланг байршуулдаг. Үүнийг нэг сая төгрөгөөс дээш орлогыг байршуулахаар өөрчилж хариуцлага тооцох зохицуулалтыг нэмж тусгахаа хэллээ.