• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

3 хувийн хүүтэй зээлийн ганц шалгуур нь НӨАТ төлөгч байх ёстой

2021-03-19
in Редакцийн сонголт, Эдийн засаг
0
3 хувийн хүүтэй зээлийн ганц шалгуур нь НӨАТ төлөгч байх ёстой

Өнгөрсөн хугацаанд  тогтоосон  хөл хорионы улмаас өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс болон жижиг, дунд бизнес  эрхлэгчдийн амьдралд хүнд цохилт болсон. Өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн  нөхцөл байдал эдийн засгийг хямралын ангал руу чирж, ажлын байр ихээр хорогдон, ядуурал газар авсаар байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан судалгаагаар  “Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон.  Харин гуравдугаар сарыг хүртэл хөл хориог үргэлжлүүлбэл хагас сая хүн ажлын байраа алдана” гэдгийг мэдээлж байв. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд /ААН/  цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрчээ. Тиймээс Засгийн газраас  бүтэн нэг жилийн хугацаанд тэг зосголт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн  тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулсан юм.

Үүнээс хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон нь энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст хонгилын үзүүрт гэрэл ассанаас өөрцгүй шийдвэр байв.

Тодруулбал, нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой. Энэ дагуу арилжааны банкууд ААН-үүдийн зээлийн хүсэлтийг авч эхэлсэн. Гэтэл жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээлийг авахад  хэтэрхий өндөр шалгуур тавьж буйг бизнес эрхлэгчид шүүмжлэх болсон. Тухайлбал,  ажлын байрыг дэмжих зээлд арилжааны банкууд:

  • 2020 оны арванхоёрдугаар  сарын 31-ний өдрөөс өмнө үүсэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх,
  • Зээл хүсэгч нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар НДШ болон татварын өргүй байх,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн байх,
  • Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны   арванхоёрдугаар сарын 31-ний  өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх,
  • Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтой байх,
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх,
  • Бизнесийн онцлогоос хамаарсан холбогдох бусад шаардлагыг тавьж байсан юм.

Тэгвэл Монголын банкны холбооноос  ААН-үүдэд тавигдах дээрх найман шалгуурыг бууруулж зөвхөн НӨАТ төлөгч байх ёстой гэсэн ганц шалгуурыг тавих болжээ.

Ингэснээр төрөөс ажлын байрыг дэмжих зээлд  тавигдах шаардлага буурч, арилжааны банкууд ААН-үүд зээлээ эргэн төлж чадах эсэхэд л анхаарна гэсэн үг. Тухайн ААН-ийн барьцаа хөрөнгө нь хангалттай, шаардлагыг хангаж байвал банкууд  ажлын арван хоногт багтаан зээлийг  шийдвэрлэх аж.

 

ShareTweetShare
Previous Post

Улаанбаатарт өдөртөө 3 градус хүйтэн, цас орохгүй

Next Post

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийг нээлттэй мэтгэлцээнд урилаа

Next Post
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийг нээлттэй мэтгэлцээнд урилаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийг нээлттэй мэтгэлцээнд урилаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан