• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа

2021-05-24
in Онцлох мэдээ, Улс төр
0
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос өнөөдөр авлаа. Ингэснээр тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх боломжтой болж байна.

СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран үнэмлэх гардуулах үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд МАН-ын сонгуулийн Ерөнхий менежрийн үнэмлэх гардуулав.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, “Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг монголчууд төдийгүй дэлхий нийт харж байгаа. Энэ сонгуулийг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулах нүсэр их ажлыг хариуцаж буй СЕХ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 7-ны 23.59 цаг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.

Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Уг журамд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдваргүйтгэл хийх, агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах талаар тусгасан юм. Мөн хүн хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна.

Ташрамд дурдахад, УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх сарын 9-нд товлосон бөгөөд санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглана.

ShareTweetShare
Previous Post

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ‘МИАТ’ ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Next Post

Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

Next Post
Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан