• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

АН-ыг нэг удирдлагатай болгохоор гишүүдийн гарын үсэг цуглуулна

2021-06-14
in Дэд онцлох, Улс төр
0
АН-ыг нэг удирдлагатай болгохоор гишүүдийн гарын үсэг цуглуулна

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эрх баригч МАН нь  АН-ын дотоод хагарал болон Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар ашиглаж ирлээ. Тиймээс АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачилгыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилгыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж буй.

АН-ын гишүүн З.НАРАНТУЯА:

-Намаа хоёр хувааж, нэгэндээ бууж өгөхгүй хөлөө жийлцээд сууж буй удирдлагууд минь мянга мянган гишүүн чинь та бүхнийг өнөөдрийн улс төрийн өндөрлөгт хүрэхэд чин сэтгэлээсээ хоёргүй үгээр зүтгэсэн. Залуусын хувь заяаны төлөө, намын ирээдүйн төлөө нэг удирдлагатай болоход  бүгд хичээж зүтгэж ажиллахыг уриалъя.  Ардчилсан нам орших уу, эс орших уу гэдэг заагт ирчихээд байна. Бид нарт хагарлын үр дагаварыг хангалттай амслаа.  Намынхаа нийт гишүүдэд хандаж, Ардчилсан намд хариуцлагатай байх цаг ирсэн гэж хэлье. Эрх барьж буй намын шинэ залуу удирдлагад уриалга гаргамаар байна. Бид улс төрийг хуйвалдаанаар биш, улс төрийг  эрх мэдлээр биш, улсын төсвөөр биш чин сэтгэлээсээ ард түмний сонголтод үндэслэн явуулдаг болж шинэчлэгдмээр байна. Эрх барьж буй нам Ардчилсан намын сул тал дээр бүү тогло. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах, үзэл бодлоо илэрхийлэх талбарыг нь чөлөөтэй өгөөч.

АН-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Ардчилсан нам өөрөө дотроо хоёр хуваагдаж, нэг нэгэндээ дэгээ тавихаас илүүтэй босож зогсоод  нэгдэж, хамтарч, дэмжиж урагшаа алхах цаг болсон. Ардчилсан намгүй сонгууль, ардчилсан хүчингүй өрнөж буй үйл явцын хохирогч нь иргэд болж байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тийм учраас өөр хороонд босгосон хашаагаа нурааж, гишүүдээ хонь гэж харахаас илүүтэй энэ орны тусгаар тогтнолд хүч өгдөг итгэл үнэмшилтэй иргэд гэж харж нэгдэх цаг болсон байна. Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна

ShareTweetShare
Previous Post

16-17 насны хүүхдүүдийг өнөөдрөөс вакцинд хамруулж болно

Next Post

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Next Post
Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан