Наадмын түрүү бөхөд өгөх Тоёота HIACE маркийн машиныг ЭХЭМҮТ-д /Бидний хэлж заншсанаар эх нялхсын эмнэлэг/өгөхөөр болсон байна.
Коронавирусийн халдвар 130,000-ыг давж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянгаас буухгүй байгаа энэ үед хамгийн их ачаалалтай ажиллаж буй эмч, ажилчдыг машинаар хангахаар шийджээ.
Уг машин нь 16 хүний суудалтай, тав тухтай бөгөөд орон нутагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд найдвартай, аюулгүй юм байна.
Цар тахлын улмаас Засгийн газраас энэ жилийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа зохион байгуулагдахгүй болсон.
Тиймээс наадмын түрүү бөхөд амласан автомашиныг эрүүл мэндийн салбарт өгч байгаа аж.