Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий нэг мөнгө, гурван удаагийн хүрэл медальт Монголын анхны эмэгтэй тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймагт зохион байгуулсан “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн авраг шалгаруулах сорил тэмцээний үеэр ийнхүү зодог тайлж байгаагаа мэдэгдэж, бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Гэрэл зургийг спортын сэтгүүлч Б.Батын фэйсбүүк хаягаас
О.Насанбурмаагийн олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг дурдвал:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
- Токио 2008 – Хүрэл
- Истанбул 2011 – Хүрэл
- Будапешт 2013 – Хүрэл
Гуанжоу 2010 Азийн наадам – Хүрэл
Азийн аварга шалгаруулах тэмцээний
- Токио 2004 – Хүрэл
- Чэжү 2008 – Мөнгө
- Шинэ Дели 2013 – алт
- Бишкек 2018 – Мөнгөн медалийг тус тус хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байсан юм.