• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, хариуцлага тооцдог болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзав

2021-09-06
in Онцлох мэдээ, Улс төр
0
Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, хариуцлага тооцдог болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм болоод хуульчдын хувьд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр бид сүүлийн жилүүдэд хэд хэдэн ажил зохион байгуулсан.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдыг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр УИХ-ын баталсан Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах боломжтой болох юм.

Учир нь өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сүүлийн найман сарын хугацаанд энэ хууль гацсан. Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ гацаанаас гаргаж байна гэсэн үг. Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан ч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлаа цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож хэлье.

Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.

Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Одоо процессын дагуу Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаас өмнө Ерөнхийлөгч дээрх эрхүүдээсээ бүрэн татгалзаж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм” гэдэг мэдээлэл өглөө.

ShareTweetShare
Previous Post

Баян-Өлгий, Увс, Төв аймгийн зарим суманд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрчээ

Next Post

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Next Post
Л.Баттөр: Халдварын тоо, нас баралт өсч болзошгүй

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан