• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүд дэмжив

2021-10-06
in Нийгэм, Онцлох мэдээ, Хууль
0
УДШ-ээс Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлэхээр тогтжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаатай нь холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Та манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын хүүхэд юм байна. Таныг сайн аавын хүү, энэ албан тушаалд очиход мэргэжил туршлагаараа тэнцэх хүн гэж харж байна. Хувь хүнийхээ хувьд ч дэмжиж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлийн хийхийг зорьж байна. Та судлаач хүнийхээ хувьд Шүүхийн тухай хуулийг юу гэж харж байна вэ. Цэцийн гишүүний хувиар цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлага байна гэж харж байна вэ.

Д.Гангабаатар: Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явж байсан. Тэдгээр саналууд маань өнөөдөр тусгалаа олоод явж байна. Шүүхийн хараат бус байдлын бэхжүүлэхтэй холбоотой заалтууд байсан.

Цэцийн гишүүнээр томилогдвол цаашид юунд анхаарч ажиллах вэ гэж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цэц Үндсэн хуулийг хэрэгждэг хууль болгодох чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг институц. Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улсын дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Зөв хүмүүсээ сонгож оруулж ирж байна. Гэхдээ дараагийн удаад шүүхийн дадлага туршлагатай шүүгч нарыг оруулж ирээрэй гэж хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц судалгааны байгууллага биш, шүүхийн байгууллага шүү дээ. Тэгэхээр дээд шүүхэд олон жил ажилласан дадлага туршлагатай шүүгчдээр бэхжүүлэх нь чухал байна.

Ийнхүү Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлана.

ShareTweetShare
Previous Post

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн геодез болон хөрсний нарийвчилсан судалгаанууд хийгдэж дуусжээ

Next Post

Өнгөрсөн хоногт нэмж 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 иргэн энджээ

Next Post
Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй

Өнгөрсөн хоногт нэмж 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 иргэн энджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан