• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах ‘ТОХИРОО НЬ БҮРДЖЭЭ’

2021-10-11
in Редакцийн сонголт, Улс төр
0
Засгийн газар хуралдаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим ганхаж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нийгэмд өрнөсөн эмх замбараагүй олон үйл явдлууд Засгийн Газар ажлаа сайн хийхгүй байгааг харуулж байна. Ялангуяа нийгмийг хамгийн их бухимдуулсан шатахууны хомстол, шахмал түлшний борлуулалтын ажил урагшлахгүй байгаа нь цар тахалд дарлагдаж хоёр жил гаруй хөлөө тушуулж, ходоодоо хэмжүүлсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь ч хүргэж мэдэхээр байна.

Ямар сайндаа 1990 оноос хойш 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдаж хал үзсэн өвгөн сайд Ц.Нямдорж ийм зүйл үзээгүй гэж толгой сэгсрэн халаглаж байх вээ дээ. Үнэхээр ч түүний хэлсэн шиг 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш нийгэм, эдийн засгийн ийм хэмжээний гүн хямралыг бид үзээгүй. Цаашдаа ч нөхцөл байдал сайжрах эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сануулаад өнгөрсөн.   Мөн саяхан болсон ҮАБЗ-ийн хуралдаан дээр МАН–ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж сайд нартаа хариуцлага тооцох ёстойг сануулсан гэх мэдээлэл ч байна.

Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй  сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Магад түүний танхимыг огцруулах асуудал УИХ дээр тун удахгүй яригдах биз.

Угаас Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөндөөд удаж байна. Тэд энэ сарын 1-нд буюу УИХ-ын намрын чуулган нээгддэг өдөр төв талбай дээр жагсаал зохион байгуулж ЗГ–ыг огцруулах шаардлага тавьж буйгаа илэрхийлсэн. Мөн Засгийг газрын оновчгүй, бодлогогүй гаргасан шийдвэр бүрийн цаана хувийн аж ахуй нэгжүүд хохирч байгааг эсэргүүцсэн No Double Standart хөдөлгөөний залуус ч Засгийн Газрыг огцруулахыг шаардаж жагсах болсон.

Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал байдаг гэдэг шиг Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж буй АН-ынхан болон “No Double Standart” хөдөлгөөнийхөн нэгдэж тэмцлээ улам бүр хурц хэлбэрт шилжүүлж буй нь ЗГ–ын хувьд муу мэдээ.

Эрх барьж буй МАН хүчтэй нөлөөтэй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар найдвартай хамгаалалттай гэсэн үг биш. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг МАН дотор ч Л.Оюун-Эрдэнийг унагаж засгийн эрхийг авахаар санаархаж буй нөхөд цөөнгүй. Үеийн үед л ийм байсаар ирсэн. Улс төр дэхь эрх мэдлийн төлөөх тэмцэлд ямагт харгис, жудаггүй байдаг хойно.

Ялангуяа парламентад 62 суудалтай МАН–ын хувьд гишүүдээ өгөх бялууны хэрчмээ хэрхэн яаж хуваах вэ гэдэг нь толгойны өвчин байсаар ирсэн. Ямартай ч өнгөрсөн парламентад нэг нам хоёр тусдаа бүлэгтэй болтлоо муудаж, хөнжилдөө хөлөө жийлцэх вээ дээ. Ёстой л нөгөө хүн нэмэгдвэл хүн нэмэгдэн гэгчээр эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж буй МАН–ын олон өлсгөлөн ам нэгнийгээ хэзээ мөдгүй тасдан, зулгаахад бэлэн буй.

Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн өнөөг хүртэл улстөрд явсан түүхэн замнал богино хэдий ч адармаатай. Тэрбээр өөртөө дэндүү олон дайсан хураасан. М.Энхболдыг л огцруулчихвал бүх зүйл сайхан болно гэж жагсаал толгойлж явсан түүнийг МАН дотор хорхойтой араандаа зуучихсан яваа улстөрчид цөөнгүй. Одоо ч нэр нөлөө нь буураагүй нууц ноёнтнууд МАН дотор чимээгүй ажиглагдаж  суугаа. Дээр нь цар тахлын халдварын тархалтыг хяналтаасаа алдсан Засгийн Газар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн 20 гаруй их наяд төгрөгийн арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй болсон нь үнэн. Тиймдээ ч Засгийн газрын үүрэг хариуцлагын асуудал ганц нэг сайдаар туг тахиад намжих хэмжээний биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээнд тулж ирээд байна.  

ShareTweetShare
Previous Post

Чингис хотод 1560 метр автозамыг шинэчилж ашиглалтад орууллаа

Next Post

Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ ‘сануулга’ өгчээ

Next Post
Бага хурал: Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжив

Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ 'сануулга' өгчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан