• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Орон нутаг

Хүрэмт саримс таван тонныг хураан авчээ

2021-11-01
in Орон нутаг, Редакцийн сонголт
0
Хүрэмт саримс таван тонныг хураан авчээ

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн харьяат Б.Бадрах, Б.Бямбасүрэн, Н.Баатарцогт нар “Хүрэмт саримс” ХХК байгуулж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмтийн рашааны үржил шимт хөрсөнд солонгос технологиор саримс нутагшуулан тариаллаа.

Солонгос улсын саримсны аж ахуйд 7-8 жил ажиллан хуримтлуулсан туршлагаа Монголын хөрсөнд суулгаж, шинэ сортын ягаан хальст саримсаар хэрэглэгчдийг хангаж эхэлсэн нь олон хүний таашаалд нийцсэн байна.

Хоёр жил хувьдаа туршилтаар тариалсны үндсэн дээр энэ жил 40-өөд сая төгрөг зарцуулан нэг га талбайд нэг тонн монгол саримс, 180 кг сонгино тарьж, Хүрэмтийн 14 төрлийн эрдэс, элементтэй рашаанаар услан аагтай, амт чанартай 5 тонн саримс, 10-аад тонн сонгино хураан авчээ.

Цар тахал нүүрлэсэн, ханиад томуу элбэгшсэн энэ хүнд цаг үед Хятадын саримс худалдан авахгүйгээр, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах нь эдгээр залуусын зорилго юм. Тиймээс ирэх жил Сэлэнгэ аймгийн Сант суманд 18 га талбайд ахиухан хэмжээгээр тариалах зорилт тавьж, газраа хагалах, тэгшлэх, уринш бэлтгэх ажилдаа хэдийнэ ороод байна.

Саримс, сонгиныг тарихдаа газарт булж орхиод услаад байх биш, өөрийн гэсэн арга технологи байдаг, түүний зэрэгцээ байгаль, цаг агаарын байдал ихээхэн нөлөөлдөг, өөрийн хүчин чармайлт их шаардагддаг болохыг Н.Баатарцогт хэлэв. Анхны тариалалтаа хийхдээ тоног төхөөрөмж, эд хэрэгслийг Солонгос улсаас оруулж ирсэн учраас зардал өндөр гарсан хэмээж байлаа.

Ургац хураалтын үеэр орон нутгаас 50-иад хүн ажиллуулж, мөн хураалтаас үлдсэн ургацаа нутгийн иргэдэд үнэ төлбөргүй тараасан нь олон хүнийг баярлуулжээ. Монгол орны газар нутаг уудам ч зөв ашиглаж чаддаггүйд харамсаж явдаг, төр засгаас залуучуудыг бодлогоор дэмжиж газар тариалангийн салбарт ажиллах хүсэл сонирхлыг бий болгох хэрэгтэй хэмээн тэд хэлж байсан юм.

ShareTweetShare
Previous Post

Говь-Алтайн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Next Post

УОК: Үзэгчид III тун хийлгэсэн байх, эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

Next Post
‘Улбар шар’ зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

УОК: Үзэгчид III тун хийлгэсэн байх, эсвэл 20 мянгаар шинжилгээ өгнө

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан