• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хоёр аймаг Covid-19-ийн халдваргүй ‘ногоон бүс’ боллоо

2021-11-11
in Дэд онцлох, Нийгэм
0
Нийслэлийн товчоод дээр 79 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Одоогоос яг нэг жилийн өмнө дотоодод халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдэл хийж хөл хорио тогтоох шийдвэр гарч байлаа. Тухайн үед халдвар авсан хүний овог, нэр, албан тушаал, сүүлийн 14 хоногийн маршрут гээд нийгмээрээ жигших хэмжээнд мэдээлж байв. Хүмүүсийн хэлдгээр тэр үед ХӨСҮТ-өөс гэрт нь ирээд авчих вий гэж айдаг байсан бол одоо эмнэлэг ирж авахгүй гэртээ хүндрэх вий гэж эмээдэг болсон. Энэ мэт олон өөрчлөлт нэг жилийн хугацаанд өрнөсөн.

Хүмүүс цахим хуудастаа тэдгээрийг элэглэж хошигнож байгаа ч үнэн. Гэхдээ цар тахлын үед хөглөхөөс өөр дорвитой ямар ажил хийгдсэн нь анхаарал татаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл болон орон нутгийн хэмжээнд халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол дээд тал нь 4000 давж байсан. Харин өнөөдөр улсын хэмжээнд хоногт батлагдах тохиолдол 1000 дотор болжээ. Энэ бол Covid-19-ийн тархалтыг сааруулж байгаа нэг жишиг. Яам хэрхэн ажиллаж байгааг иргэд дүгнэнэ. Ямартай ч орны нөөц болоод яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд тулгарах асуудал багассан. Дараагийн нэг зүйл бол орон нутгууд халдвараас ангижирч ногоон бүс болж байна.

Халдварын тархалтын тоон мэдээг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа. Тэгвэл сүүлийн 10 хоногт огт халдварын тохиолдол бүртгэгдээгүй хоёр аймаг байна. Тодруулбал, Увс аймагт сүүлийн 10 хоногт халдварын шинэ тохиолдол батлагдаагүй бол өнөөдөр Төв аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнгүй. Мөн эмнэлгээс хамаарсан өвчлөл нийт 111 хоногт гараагүй байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй цар тахлын урьдчилан сэргийлэх үйл явц тодорхой үр дүнд хүрч байна гэдгийг яамнаас дүгнэж буй аж. Одоогоор Увсад нийт 5598, Төвд 12243 хүн өвдсөн статистик байна. Аймгуудаас халдварын өвчлөл хамгийн өндөр байгаа нь Төв аймаг бол бага нь Өмнөговь аймаг.

‘Ногоон бүс’ буюу халдваргүй бүс болох боломж бүх аймагт бий. Харин халдварын нөхцөлд байдалд тухайн аймаг, сумын Онцгой комисс хэрхэн ажиллахаас ихээхэн зүйл шалтгаалах юм.

Гэхдээ ‘ногоон бүс’ боллоо гэж баярлах нь эрт. Учир нь хоногт бүртгэгдэх халдварын тоо хэдийгээр гурван оронд шилжсэн ч вакцины үр дүн сул хэвээр байна. Тиймээс бүх нийтээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа хийлгэж ногоон бүсэд шилжиж хэвийн амьдралын хэв маягтаа шилжих боломжтойг Улсын онцгой комиссоос сануулсан билээ.

ShareTweetShare
Previous Post

Н.Ням-Осор: Багш хүн Ардын багш болохоос илүү сайхан зүйл үгүй

Next Post

‘Талын түмэн адуу’-ны баяр болно

Next Post
‘Талын түмэн адуу’-ны баяр болно

'Талын түмэн адуу'-ны баяр болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан