• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн татварын төлөлт ил биш, бүртгэл тооцоо муу байгаа нь ХОМ-ийн үр нөлөөг хойш татаж байна’

2021-11-12
in Дэд онцлох, Нийгэм, Хууль
0
Иргэдэд ногдуулсан 73 тэрбумын торгуулийг өршөөнө

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны өнөөдөр болсон хурлын үеэр авлигыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлаа сайд нар танилцууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 1111 утсанд өнгөрсөн хугацаанд цаг үетэй холбоотойгоор хүүхдийн сургуульд хамрагдалт, коронавирусийн халдвараар бага насны хүүхдүүд өвчилж байгаа, эмнэлгийн орны ачаалал их байгаа болон газрын асуудлаар хамгийн их гомдол санал ирснийг хэлээд хийж буй ажлуудаасаа дурдав.

Тэрбээр “УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн хуулиудаа яаран батлуулж, хүний оролцоотой бус хиймэл оюун ухаанд суурилан шийдвэр гаргадаг болсноор энэ асуудлууд арилна гэж ойлгож байгаа. 2022 оны гол зорилт бол Газрын багц хууль. 2001 онд батлагдсан энэ хууль 2002 онд шинэчлэгдсэн Иргэний тухай хуультай зөрчилдөж ирсэн том алдааг засаж байгаа. Хууль шинэчлэгдсэнээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэн өндөр үнэ хэлсэн нь бүх зориулалтаар газар авах боломж нээгдэж байгаа. Аль байршилд ямар газар авах хүсэлтээ нэг жилийн өмнө цахимаар гаргасныг нутгийн өөрөө удирдах байгууллага ёсчилж, ирэх оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулдаг болно” гэлээ.

Мөн Монгол Улс АНУ-тай Ил тодын хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд хүлээсэн хамгийн том үүрэг бол гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн эрх зүйн орчны бүх хууль тогтоомжийг төсөл байхаас нь эхлээд хэлэлцүүлгийн бүх шатанд англи хэл дээр орчуулан Legalinfo.mn-д байршуулж, нээлттэй болгох аж.

ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс Дампуурлын хуулийг шинэчлэн найруулж байж ил тод байдал, эдийн засгийн өсөлтөд үр дүн гарна гэдэг шаардлага тавьжээ.

“Транспарэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухай хуулиа батлан гаргах хэрэгтэй байгааг зөвлөсөн талаар ХЗДХ-ийн сайд мэдээлэв.

Тэрбээр “Авлигын индексийг хоёр оронтой тооноос буулгах чухал ажил бол татварын эрх зүйн орчин, хяналт шалгалт, татварын цагдаатай болоход ахиц гаргах явдал. Өнгөрсөн хугацаанд ХОМ гаргаж ирсэн ч албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн татварын төлөлттэй холбоотой мэдээлэл төдийлөн ил биш, бүртгэл тооцоо муу байгаа нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг хойш чангааж байна” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

СУДАЛГАА: Улаанбаатар хот орчимд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ

Next Post

Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ

Next Post
Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ

Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан