• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

‘НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын ХАА-н статистикчдын хурал’ Монголд болно

2021-11-16
in Бусад, Нийгэм
0
‘НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын ХАА-н статистикчдын хурал’ Монголд болно

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал” 11-р сарын 22-25-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.

“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал” (APCAS)-ын түүхэнд энэ удаагийн хурал анх удаа цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан зохиогдох юм.

Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэх нь чухал ач холбогдолтой. Манай Улсын хувьд зайнаас тандан судлах арга зүйн туршилтыг газар тариалангийн статистикт ашиглах туршилт хийж байгаа билээ.

Мөн Цар тахлын энэ үед улс орон бүрт тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл хүргэх юм.

Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам харьцангуй цөөн, нүүдэлчин соёл уламжлалтай хот, хөдөө хосолсон амьдралын хэв маягтай. Хөдөө аж ахуйн салбарын ялангуяа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулсан, мал тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд Хөдөө аж ахуйн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж байна. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед тус хурлыг манай улс хариуцан зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой.

Улс орнууд хөгжлийн замаа тодорхойлохдоо байгаль орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн, аж амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, судалгаанд суурилсан бодлого боловсруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Хөдөө аж ахуйн салбарыг манай улс хөгжлийн түлхүүр салбар гэж үздэг. Энэ хүрээнд хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт улам бүр  нэмэгдэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай юм.

Иймд энэхүү хурлаар улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулах, гүнзгийрүүлсэн судалгаа боловсруулах зэрэгт бүсийн улс орнуудын туршлага, олон улсын нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

ShareTweetShare
Previous Post

Монгол-Хятадын автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ

Next Post

Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Next Post
Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Хил хаагдсанаас өвлийн шинэ дугуй ховорджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан