Мэргэжлийн сүмо Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.11.18/ Фүкүокад боллоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ жил сайн байгаагаа харуулж, таван даваа нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр Таканошотой барилдаж, тэнцүүхэн өрсөлдөөний эцэст даваа авав.
Түүнтэй адил озэки Такакэйшо нэг ч унаагүй таван унаатай явна.