• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result

АН: Эрх баригчид энэ жил хүний эрхийг уландаа гишгэлээ

2021-11-25
in Дэд онцлох, Улс төр
0
УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов

Ардчилсан намаас өнөөдөр /2021.11.25/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

-Сүүлийн үед Ардчилсан намын бүлэгтэй холбоотой асуудлаар олон нийт сонирхох болсон. Миний бие Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Монгол Улс хууль дүрэмтэй улс. Тийм учраас иргэн, аж ахуй нэгж, улс төрийн нам ч бай хууль дүрэмдээ захирагдах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос албан бичиг ирүүлсэн.

Уг албан бичигт танаас 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ирсэн хүсэлттэй танилцлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Улсын дээд шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны долдугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Ардчилсан намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаарт хийсэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн болно гэсэн бичиг ирүүлсэн.

Улсын дээд шүүх хуулийн хугацаанд бичгээ ирүүлэх байх. Ардчилсан нам Монголын хоёр баганы нэг. Бид удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсон. Гэхдээ ард түмэн маань Ардчилсан нам хуулийн дагуу эв зүйгээ олоосой гэж хүсч буй. Бид хичээж ажиллана.

‘НИЙГМИЙГ ӨӨРЧИЛСӨН 30 ЖИЛ’ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА’

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь:

-Бид бүлгээрээ дамжуулан эрх баригчид ирээдүйн өв санд халдаж, төсвийг үр дүнгүй зарцуулах гэсэн халдлагуудыг хуульд заасан бүхий л аргаар эсэргүүцэж буй. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр завсарлага авсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр завсарлага авсан. Эрх баригчдын есөн ноцтой алдааг эмхэтгэсэн богино видео бэлтгэсэн. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн ард та бүхний мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчиж буй. Уг хуульд олон нийтэд нээллтэй 67 төрлийн мэдээлэл байгаа. Хаалттай мэдээлэл нь 6000 гарсан. Төрийн нууц гэдэг хаалттай мэдээлэл нь 600 гаруй болсон. Ийм нөхцөл байдал руу орж байгааг сануулъя.

Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг бий болгосон баярын өдөр. Ажлын өдөр байгаа учраас арванхоёрдугаар сарын 4, 5-нд намынхаа 30 жилийн ойг эргэн дүгнэж, “Нийгмийг өөрчилсөн 30 жил” нэртэй үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байна.

‘НИЙТИЙН СОНСГОЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХ ЁСТОЙ’

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Өмнө нь бүлгийн дарга Д.Ганбат УИХ-аар хэлэлцэж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авсан байсан. Учир нь зарчмын хувьд болохгүй зүйл байна. Энэ бүрэн УИХ дээр хэлэлцүүлгийн явцад хасагдах байх гэж найдаж буй. Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан.

Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн. Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй. Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан.

Previous Post

Богд Зонхова цогцолборт улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй

Next Post

Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Next Post
Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Discussion about this post

Шинэ мэдээ

2026-01-15
АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

АРХИГҮЙ_ШИНЭ_ЖИЛ #УУСАН_БОЛ_БҮҮ_ЖОЛООД

2026-01-15
ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

ЗУУН АЙЛЫН НИЙТИЙН БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ТӨСЛИЙН ҮР ДҮНД ЭХНИЙ АЙЛУУД ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ

2025-12-14
Эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэгийг санаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэн, бэлэн байдлаа хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

2025-12-14
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.12.09/ боллоо. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.

2025-12-14
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

2025-12-14
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

2025-12-14
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2025-12-14
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО

2025-12-14
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.03) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2025-12-14
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДААС БҮРДСЭН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

2025-12-14
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

2025-12-14
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан