• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Цэнгэл: МИАТ ХК-ийн 300 гаруй үйлчилгээний ажилтныг хариуцсан охин компани байгуулна

2021-11-30
in Нийгэм, Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Б.Цэнгэл: МИАТ ХК-ийн 300 гаруй үйлчилгээний ажилтныг хариуцсан охин компани байгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: МИАТ ХК-ийн удирдлагууд цар тахлын дараа эдийн засаг сайжрахаар 2019 оны нөхцөл рүү ороод цааш явна гэдэг агуулгатай танилцуулга хийлээ. Бид энэ байгууллагыг санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа гэж ойлгоод байгаа. Гэтэл танилцуулгадаа энэ талаар огт дурдсангүй.

Уг нь байнгын хорооны хуралдаанд илэн далангүй ярих хэрэгтэй байна. Санхүү, өр авлагын нөхцөл байдал ямар байна вэ. Хоёрдугаарт, таван онгоцтой гэж байна. Насжилтын хувьд ямар байгаа вэ. Мөн шинээр авсан онгоцны төлбөр тооцооны талаар мэдээлэл өгөөч.

Түүнчлэн эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэний агаарын тээврийн салбарын либералчлалын хүрээнд 40 хүртэл хувьд нь хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулж ирнэ гэдэг яриа яваад байх юм. Энэ зүгээр яриа яваад байна уу эсвэл ярьж тохиролцсон зүйл байна уу гэдэгт хариулт өгөөч. Аж ахуйн нэгжүүд өр төлбөргүй хөл дээрээ босох гэж ядаж байхад нь хүчээр оруулж ирээд өрөө хуваалцаж явна гэдэг буруу бодлого.

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: Санхүүгийн нөхцөл байдлын тухайд 2017-2019 оны хугацаанд 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт тодорхой хэмжээнд орлого бүрдүүлж байсан.

2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссонтой холбоотойгоор 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны байдлаар 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Өнөөдрийн байдлаар 51.3 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй төлбөртэй байна.

Одоогоор үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа нэг, ашиглаж буй дөрвөн онгоц байна. Дөрвөн онгоцны нэгийг 2013 онд МИАТ компани Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан. Энэ онгоцны төлбөр 2023 оны хоёрдугаар сард төлөгдөж дуусна. Одоогийн байдлаар 123 сая ам.долларын төлбөр байгаа.

Бусад гурван онгоц нь түрээсийн зардлаар явж байгаа. Хамгийн өндөр түрээсийн төлбөртэй нь сарын 440 мянган ам.доллар. Нөгөө хоёр нь тус бүр сарын 256, 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй.

Нэг сарын өмнөөс онгоцны түрээс буулгах хэлцэл хийсний дүнд сарын 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй онгоцыг цаашид 155 мянган ам.долларын түрээсээр ашиглах боломжтой болж байна. Мөн 256 мянган ам.долларын түрээстэй байсан онгоцыг 155 мянган ам.доллароор түрээслэхээр болсон.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: Хувийн хэвшлийн авиа компаниудад 40 хүртэл хувийг нь өгнө гэдэг ор үндэсгүй зүйл. Тийм асуудал аль ч түвшинд гараагүй.

Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу төрийн өмчит компаниудыг гурван ангилалд хуваана.

Ингэхдээ 100 хувь төрд байх, бүтцийн өөрчлөлтөд орох, татан буугдах гэж ангилна. Энэ дээр МИАТ компанийг эхний ээлжид 100 хувь төрийн өмчлөлд байлгаж байгаад төрийн өмч давамгайлсан олон нийтийн хяналттай компани болгох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Энэ ажлын урьтал болгож нийт 803 ажилтантай компанийн газрын болон техникийн үйлчилгээ хариуцсан 300 гаруй ажилтныг хариуцсан охин компани байгуулах хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэснээр нэг онгоцонд ногдох ажилчдын тоо 80-90 рүү бууна. Ийм байдлаар зоригтой реформ хийхээр төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зоригтой реформ хийх нэрийн дор зохион байгуулалттайгаар дампууруулж хувьчлах бодлого хэдэн жилийн өмнө явж байгаад зогссон.

Өнөөдрийн танилцуулгаас харахад энэ компани өрөнд баригдаж. Мөн маш ноцтой зөрчлүүд байдаг юм байна. Энэ зөрчлүүд дээр компанийн ТУЗ ажиллахгүй байна. Санхүү, дотоод аудиттай холбоотой ямар ч мэдээлэл нь ТУЗ-өөр хэлэлцэгддэггүй. Энэ нь алдагдал хүлээх шалтгаан болсон гэдэг дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан байна.

ShareTweetShare
Previous Post

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Next Post

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН 37 БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Next Post
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН 37 БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН 37 БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан