• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Б.Солонгоо: Гүний уурхайг дуусгахад шаардлагатай $1.45 тэрбумыг Засгийн газарт аливаа хохиролгүйгээр шийдвэрлэх саналыг бид гаргасан

2021-12-03
in Дэд онцлох, Нийгэм, Уул уурхай
0
Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилов

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдтай уулзсан. Үүний дараа Оююутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээс 75 сая ам.долларыг “Оюу толгой”-н ТУЗ баталсан талаар “Туркойз Хилл Ресурс” мэдэгдсэн.

Ийнхүү идэвхтэй өрнөж байгаа хэлэлцээний явцын талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. 

– “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал өөрийн биеэр Монголд ирж хэлэлцээнд оролцсон. Уг уулзалт үр дүнтэй болж чадсан уу. Хэлэлцээний явц ямар байна вэ?

– Засгийн газрын Ажлын хэсгээс “Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээ үргэлжилж байна. “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурс”(TRQ) компанийн төлөөлөл Монгол Улсад ирж ажиллах хугацаанд бид хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Мөн “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм яриа хэлэлцээтэй холбогдуулж Монгол Улсад ирж хэд хэдэн уулзалт хийсэн. Эдгээр уулзалтын үеэр “Рио Тинто” компани Засгийн газартай харилцан ашигтай хамтран ажиллаж, талуудын хамтын ажиллагаа, харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн буйгаа илэрхийлсэн.

– Монголын Засгийн газрын хувь эзэмшилд ногдож байгаа өрийг тэглэх манай саналыг хөрөнгө оруулагч тал хэрхэн хүлээн авч байгаа вэ. Хэрэв 100% тэглэвэл хөрөнгө оруулж байгаагийн хэрэг байхгүй гэсэн байр суурь байгаа. Энэ тал дээр Та ямар бодолтой байна вэ?

– “Рио Тинто” компани “Оюу толгой” компани дахь төрийн эзэмшлийн 34% хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийн 70%-ийг тэглэх санал тавьсан талаар хэвлэлээр мэдээ гарч байсан. Ажлын хэсгийн зүгээс өрийг 100% тэглэх, цаашлаад гүний уурхайг дуусгахад шаардлагатай 1.45 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Засгийн газарт аливаа хохиролгүйгээр шийдвэрлэх саналыг гаргасан. Мөн Дубайн гэрээ гэж нэрлэгдэж заншсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох, цуцлах асуудлыг нухацтай хөндөж байна.

“Рио Тинто” компани дээрх саналд ойрын үед хариу өгөх хүлээлттэй байна.

Бид яриа хэлэлцээнд зарчимтай хандаж, үндэслэл тооцоотой саналыг гаргасан. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жил гаруй хойшлоод байгаа нь энэ төслөөс Монгол Улсад ирэх ёстой байсан үр өгөөжид маш сөргөөр нөлөөлсөн. Бид 34%-д ногдох хувь эзэмшилд хэзээ ч ногдол ашиг авахгүй төдийгүй “Оюу толгой” компанийн ирээдүйд төлөх татварын орлого их хэмжээгээр буурахаар байгаа санхүүгийн тооцоолол, төсөөллийг “Рио Тинто” компани танилцуулсан. Дэлхийн хэмжээний том уурхай ашиглалтад орж байгаа нь сайшаалтай хэрэг ч энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй байх хэрэгтэй. Бид Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор яриа хэлэлцээний бэлтгэл хангаж, тодорхой санал гарган ажиллаж байгааг дахин хэлмээр байна.

Гүний уурхайн төслийн зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлаар 2021 оны наймдугаар сарын эхээр гарсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд “Рио Тинто” компани өнөөдрийг болтол тодорхой хариу өгөөгүй байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт яагаад “Рио Тинто” компанийн бидэнд өмнө ирүүлж байсан тайлбараас эрс зөрүүтэй гарсанд тодорхой, бүрэн тайлбар ирүүлэх шаардлагыг бид хүргүүлээд бараг дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Тус компанийг дэлхийн уул уурхайн нэр хүндтэй компани гэж итгэн Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах төслийн менежментийг өгсөн. Тиймээс “Рио Тинто” цаашид ил тод, нээлттэй ажиллах шаардлагатай байна.

Энэ төсөл харилцан ашигтай байх нөхцөлөөр хэрэгжих ёстой. Бид өрөнд ороод л байх тооцоололтой нөхцөлийг зүгээр хараад сууж болохгүй шүү дээ.

– Гүний уурхай хугацаандаа ашиглалтад орж, хилийн үйл ажиллагаа бүрэн нээлттэй болбол 2022-2023 онд Монгол Улсын эдийн засаг 6.5-7 хувь өснө гэж ОУВС таамагласан байсан. Хэлэлцээ хэрэв удааширвал гүний уурхайн бүтээн байгуулалт саатах эрсдэл байгаа. Энэ тал дээр Засгийн газар яаж ажиллаж байна вэ?

– Засгийн газрын Ажлын хэсгийн зүгээс гүний уурхайн төслийг аль болох хурдан хугацаанд дуусгах шаардлагыг “Рио Тинто” компанид тавьж ажиллаж байна. Тус компани энэ төслийн менежерийн хувьд эхэлсэн ажлаа дуусгах шаардлагатай. Засгийн газрын зүгээс төсөл дуусахад саад учруулсан аливаа зүйл байхгүй, гүний уурхай аль болох хурдан хугацаанд ашиглалтад орох нь бүх талд ашигтай.

Гүний уурхайг ашиглалтад оруулахад нэмэлт 1.45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаар “Рио Тинто” мэдэгдсэн.

Энэ зардлыг “Оюу толгой” компанийн ТУЗ санал нэгтэйгээр батлах шаардлагатай гэж “Рио Тинто” компани үзэж байгаа. Гэвч зардал ингэж нэмэгдсэнд Засгийн газар ямар ч буруугүй учраас “Рио Тинто” компани хариуцаад явах шаардлагатайг бид хэлсэн. Учир нь төслийн зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон үндсэн шалтгаан нь төслийн менежмент, худалдан авалтын алдаа, асуудал байсан талаар дэлгэрэнгүй дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

Дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн хувьд эхлүүлсэн ажлаа дуусгах бодол “Рио Тинто”-д байгаа болов уу. Гүний уурхай ашиглалтад орохгүй удах тусам тус компанийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Менежментийг нь бүрэн хариуцаж ажиллуулж байгаа төслөө ашиглалтад оруулах нь энэ компанийн нэр төрийн хэрэг байх.

– Гүний уурхайд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн 75 сая ам.долларыг нь “Оюу толгой”-н ТУЗ баталсан байсан. Үлдсэн санхүүжилтийг яана гэсэн үг вэ?

– Бид энэ асуудлыг яриа хэлэлцээний явцад судалж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээд явах болов уу.

Тодруулж хэлэхэд, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн хурлыг хойшлуулах санал гаргаад байх хугацаанд гүний уурхайн төсөлд шаардлагатай нэмэлт төсвийг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудын төлөөлөл баталсан байна лээ. Манай ТУЗ-ийн гишүүд энэ асуудлыг шийдвэрлэхэд оролцоогүй. Нэмэлт төсөвтэй холбогдуулж мэдээлэл, тайлбар “Оюу толгой” компаниас авахаар хүлээж байгаа гэсэн мэдээллийг авсан.

Ер нь бид өнгөрсөн хугацаанд “Оюу толгой” компаниас маш ерөнхий, хангалтгүй мэдээлэл авдаг байсан юм билээ. Бид мэдээллийн тэнцвэргүй байдлыг юуны өмнө арилгахаар ажиллаж байна. “Эрдэнэс Оюу толгой” компани, Засгийн газрын төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд энэ асуудалд анхаарч ажиллаж байна.

– “Рио Тинто”-ийн зүгээс өөр шинэ санал гаргасан уу. Засгийн газрын хүсэлтэд тавьсан саналууд нийцэж байгаа юу?

– “Рио Тинто” компанийн зүгээс Засгийн газартай ил тод, нээлттэй хамтарч ажиллах, энэ төсөл харилцан ашигтай байхад анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ үг олдвол улиг болно гэдэг. Хэлсэн үгээ үйлдлээрээ илэрхийлэх шаардлагатай болов уу.

Засгийн газрын Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд яриа хэлэлцээнд бэлдэж, ажлаа тодорхой шат дараатай төлөвлөөд ажиллаж байна. Цаашид яриа хэлэлцээг ямар хүрээнд, ямар дараалалтай үргэлжлүүлэх талаар санал, ажлын төлөвлөгөөг гаргаж, нөгөө талдаа хүргүүлсэн. Ажлын төлөвлөгөөг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зөвшөөрсөн. Энэ төлөвлөгөөний дагуу цаашид яриа хэлэлцээ үргэлжилнэ.

– Дараагийн уулзалт хэзээ болох вэ. Засгийн газарт ямар хүлээлт байна вэ?

– “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд манай саналд ойрын үед хариу ирүүлэх хүлээлттэй байна. Албан ёсны хариу хүлээж авсны дараа дараагийн уулзалтуудыг товлох болов уу. Энэ арванхоёрдугаар сард яриа хэлэлцээ үргэлжилнэ.

ShareTweetShare
Previous Post

Цанын багш, дасгалжуулагчдын сургалт болов

Next Post

Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хязгаарлан, торгуулийн ял оноов

Next Post
Д.Хаянхярваагийн өрөөнөөс 10 мянган доллар, зургаан сая төгрөг олджээ

Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хязгаарлан, торгуулийн ял оноов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан