• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хятадтай төмөр замын царигаа тохируулахын тулд терминал байгуулна

2022-02-10
in Дэд онцлох, Нийгэм, Уул уурхай
0
Хятадтай төмөр замын царигаа тохируулахын тулд терминал байгуулна

Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг Хятадтай тохирч, өргөн нарийн царигийн маргаанд цэг тавив. Бид ямартай ч дотооддоо өргөн царигаар төмөр замаа барих нь тодорхой болж, нэг талдаа гарсан.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны аравдугаар сард  “Хилийн солиболцлын цэгийн асуудлыг олон жил ярьж байгаа бөгөөд эрт шийдчихсэн. Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нарийн царигаа оруулж ирээд манай өргөн цариг дээр тохируулаад ачаагаа шилжүүлээд явна. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирсэн нарийн царигтай тохируулж, төмөр замаа ашиглана. Монголын талд ачиж буулгах, шилжүүлэх терминал байгуулна” гэдгийг онцолсон.

Үүнээс гадна Засгийн газраас огтлолцлын цэгээ аль талдаа байгуулахаар болсон талаар хэрхэн тохирсноо зарласангүй. Тиймдээ ч энэ нь олны анхааралд байна. Энэ талаар эдийн засагч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Монгол талд байвал илүү үр ашигтай. Тэр цэг дээрээ бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг, ачих шилжүүлэх үйл ажиллагаа гээд олон тооны ажлын байр бий болох боломжтой. Гол нь тэр цэг дээр хүчин чадлаа зөв тооцоолж хийх нь чухал. Эдийн засаг ирээдүйд хөгжиж, улам тэлнэ гэсэн тооцооллоор бүтээн байгуулалт, хүчин чадлаа төлөвлөх ёстой. Зөвхөн өнөөдрийн экспортыг хараад шийдчихэж болохгүй” гэжээ.

Терминалыг барих компаниар “Эрдэнэс таван толгой” ХК нэрлэгдэж буй. Тус компанийн хувьд өнгөрсөн онд төртэй хамтран нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминалыг байгуулсан юм. Харин Шивээхүрэн боомтод барих чингэлэгт тээврийн терминалыг 11.6 га талбайд байгуулахаар төсөлд найман аж ахуй нэгж оролцож, газар шорооны ажил 60 орчим хувьтай байна.

Дашрамд дурдахад, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ирэх долдугаар сард дуусч, ашиглалтад орно.

Төмөр зам ашиглалтад орсноор:

  • Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
  • Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
  • Автотээврийн осол, зөрчил буурна,
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
  • Байнгын 2000 орчим ажлын байр бий болно,
  • Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ.
ShareTweetShare
Previous Post

Парацетамол тогтмол хэрэглэх нь зүрхний шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

Next Post

Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй гэв

Next Post
Хувийн их, дээд сургуулиуд БШУЯ-наас тогтоосон босго оноог бууруулахыг хуулиар хориглоно

Хүсэлт гаргасан оюутан бүр өөр сургуулийн хичээлд хамрагдахгүй гэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан