• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

2022-02-17
in Боловсрол, Дэд онцлох
0
Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

Эцэг, эхчүүд нэгдүгээр сургууль болон 23-р сургуулийн багш нар сурагчдад 40 мянган төгрөгийн үнээр хоцрогдол арилгах давтлага өгч байна гэж гомдол гаргасан. Энэхүү асуудлаар БШУЯ-ны газрын дарга Т.Ням-Очир хоёрдугаар сарын 8-ны өдөр “Багш нарын ачааллыг нэмэгдүүлж, хөлсөөр ажилллуулж буй мөн сурагчдыг албадсан ямар нэг асуудал илэрвэл албан ёсоор таслан зогсооно, тус сургуулиудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Энэ асуудлаар 23-р сургуулийн Бүрэн боловсролын дунд боловсролын сургалтын менежер Б.Зээрээгээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ хичээлийн жилд манай сургуульд төгсөх ангийн 183 сурагч суралцаж байна. Үүнээс 182 сурагч  элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө. Нийт сурагчдаас хоцрогдол оношлох үнэлгээний шалгалт авсан.Тухайн шалгалтад үндэслэн энэ улиралд ямар хичээлүүдийг түлхүү үзэх, жил жилийн ЭЕШ-ын агуулгад үндэслэн, сурагчдын хоцрогдлыг арилгах хөтөлбөр боловсруулсан.

Хаврын хичээл эхэлж буй хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн давтлагын хуваарийг гаргасан. Өдөрт нэг хичээл 100 минутын давтлагын цагтай. Танхим болон цахим сургалт хослуулан хичээллэж байна. 12 дугаар ангийн сурагчдын наймдугаар цагийн хичээлийг цахим сургалт руу шилжүүлж, цагийн ачааллаа багасгаж байгаа бөгөөд давтлагын хичээлийг 13:40-15:00 цаг хүртэл орж байна.

Манай сургууль сая амралтаар 100 хувь амарсан. Цахимаар ч хичээллээгүй. Сургуулиас гадуур хүүхдүүд төлбөртэй давтлага, сургалтад хамрагдсан. Амралтын хугацаанд сургуулийн зүгээс давтлага, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй. Одоо хэрэгжиж буй давтлага төлбөргүй, нэгдсэн хуваариар явагдаж байна. Багш нар 40 мянган төгрөгөөр сурагчдад давтлага өгч байна гэх асуудлаар яамнаас албан бичиг ирээгүй.

Манай сургуульд хувийн сургалтын төвүүдээс нэг хичээл 50 мянган төгрөгийн ханштай, live болон видео хичээлээр хоцрогдол арилгана гэсэн танилцуулгууд ирсэн. Үүнийг бид сурагчдад танилцуулаагүй. Төлбөртэй сургалт манай сургуульд хичээллээгүй. 12 дугаар ангийн сурагчид хоёрдугаар ангийн ээлжгүй учир сургуулийн зүгээс өгч буй давтлагад хамрагдахад хүндрэл байхгүй” гэв.

ShareTweetShare
Previous Post

ОХУ цэргийнхээ зарим хэсгийг Украины хилээс татаж эхэллээ

Next Post

Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар 19 хувь буурлаа

Next Post
ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон болон олгохоор ажиллаж буй коронавирусийн эсрэг вакцинууд

Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар 19 хувь буурлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан