• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Монголын анхны цахилгаан ба нарны эрчим хүч хавсарсан машиныг танилцуулна

2022-02-17
in Бусад, Нийгэм
0
Монголын анхны цахилгаан ба нарны эрчим хүч хавсарсан машиныг танилцуулна

Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэсэн анхны цахилгаан машиныг танилцуулах арга хэмжээгээ Барс Моторс компанийн дэргэдэх Барс Электрик компани энэ оны хоёрдугаар сарын 26-ны 16:30 цагт зохион байгуулах гэж байна.

Барс Моторс компанийн анхны автомашины төсөл “MOZO” -г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд, тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир зах зээлд нээлттэй борлуулж байгаа. Энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Барс Моторс компани нь Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа эрчтэй хурдтай хийж байгаа билээ.

Хүйтэн сэрүүн цаг агаар зонхилсон Монгол оронд цахилгаан машиныг нутагшуулахад зориулан Барс Моторс компани хөгжүүлэлтээ өнгөрсөн хугацаанд чиглүүлж иржээ. Тиймээс Монголын ирээдүйн эрчим хүчний нөөц, хомстлыг тооцож үзээд, сэргээгдэх эрчим хүчтэй хавсарч тэжээгддэг машин хамгийн тохиромжтой гэж үзээд энэхүү инновацлаг шийдлийг гаргаж ирээд байна.

102 км/цагийн хурдтай энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Машины дотор хэсгийн тухайлбал, суудлын халаалтыг дээвэрт байрлах нарны эрчим хүч хураагуураар цэнэглэж ажиллуулах юм. Ингэснээр, цахилгаан хөдөлгүүрийн цэнэг хуваагдаж тарахгүй ба зөвхөн зам дээр явах үед л хэрэглэгдэж, нэг цэнэглэлтээр бүрэн 300 км зайг туулах боломжтой.  Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр энэхүү цахилгааны машины загварыг олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулах гэж байна.

Шавхагдашгүй нөөц болох сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг автомашин бол Монголд хамгийн тохиромжтой шийдэл. Учир нь, Монголд бараг өдөр бүр буюу 260 гаруй хоног цэлмэг нартай байдаг. Монгол Улсын үндэсний бүтээгчид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэж байгаа. Цаашлаад зарим хөгжүүлэлтээр олон улсад жишиг болохоор байна. Илүү дэлгэрэнгүйг дараах линкээр орж бидэнтэй холбогдон авна уу.

Facebook: www.facebook.com/BarsMotors/

ShareTweetShare
Previous Post

Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар 19 хувь буурлаа

Next Post

Мета ертөнцийн анхны хот “Улаанбаатар” зарлагдлаа

Next Post
Мета ертөнцийн анхны хот “Улаанбаатар” зарлагдлаа

Мета ертөнцийн анхны хот “Улаанбаатар” зарлагдлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан