• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

УИХ-ын дарга Г.Занданшатар эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2022-03-23
in Дэд онцлох, Нийгэм, Эрүүл мэнд
0
УИХ-ын дарга Г.Занданшатар эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.03.23/ дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтад Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт П.Батчулуун, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор  Т.Навчаа, Баянзүрх дүүргийн есдүгээр  хорооны өрхийн эмч Г.Ууганцэцэг нар оролцов. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байгааг онцлов. Мөн хорт хавдрыг эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээнд шинэ ололт, технологийн дэвшил нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухайд эмч эмнэлгийн ажилчдын чадавх сайжирсан, амжилтууд их байгааг сайшаав. Цаашид ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тухай  зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн асуудал шийдэгдсэн. 2022 онд 3,4 сая иргэн бүр цахим эрүүл мэндийн дэвтэртэй болно. Байнгын хороо удахгүй эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явцтай танилцана гэлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэлхий нийтийг хамарсан ковидтой эхнээс нь үе шат бүрд зохицсон арга хэмжээг цаг алдалгүй авсны үндсэн дээр Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад хохирол багатай даван туулж буй улсын тоонд орж байгааг онцлов. Энэ нь эмч мэргэжилтнүүдийн чадамж ямар байгааг харуулсан сорилт байсан гэв. Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чухал хууль бол Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль. Иймээс цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөнгө зарахаасаа илүүтэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон гэлээ. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа жилд нас барж буй 10 гаруй мянган  хүний нас баралтын шалтгааныг харвал  зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлүүд байна. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах гэж буй нь цаг үеэ олсон ажил гэлээ. Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан хавдартай тэмцэх  ганц арга бол эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт.  Аймаг, дүүрэг болгон дээр тогтмол эрт илрүүлэг хийдэг тогтвортой ажиллах тогтолцоо чухал байгаа талаар санал хэлсэн бол  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга П.Батчулуун Донорын тухай хуулийг цусны донорын хуулиас салгах зайлшгүй шаардлагатай. Мөн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх тухайд тодорхой амжилт үр дүнгүүд гарч буй талаараа мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга шинээр батлагдан гарах хуулийн төслүүдэд эмч, удирдлагууд ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахыг сануулж, удахгүй болох эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ShareTweetShare
Previous Post

Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал гаргав

Next Post

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

Next Post
Засгийн газар хуралдаж байна

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ НИСЭГЧ ААВ ХҮҮ ХОЁР

ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ НИСЭГЧ ААВ ХҮҮ ХОЁР

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан