• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Жолооч нар торгуулиа төлөхгүй байгаа учир албадлагын арга хэмжээ авна

2022-03-24
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Жолооч нар торгуулиа төлөхгүй байгаа учир албадлагын арга хэмжээ авна

Улсын их хурлаас өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөхөөр болсон. Энэ шийдвэрийн хэрэгжсэнээр зөрчил гаргасан жолоочдын 30-аад хувь нь төлбөрөө барагдуулжээ. Өршөөл үзүүлсэн ч өр, төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа учир торгуультай жолоочдод төрийн зарим үйлчилгээг хязгаарлахаар болсон байна.

Тээврийн цагдаагийн албаны цахим хуудаст торгуультай холбоотой асуудлаар өдөрт 150-250 санал гомдол бүртгэгддэг аж. Тус албанаас өгсөн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 200-гаас дээш торгуультай 48 хүн, 100-200 орчим торгуультай хүн 1000, 50-100 торгуультай хүн 8000 байна.

ТЦА-ны замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Б.Батболдын хэлснээр “20-50 торгуультай нийт 70 мянган жолооч байгаа. Хуримтлагдсан торгууль төлөлт 2020 онд 70 хувьтай байсан бол өнгөрсөн онд 45 хувь болж буурсан. Тиймээс төлөлт бага болсон учраас ТЦА-наас холбогдох албаныханд торгуультай жолооч нарт төрийн зарим үйлчилгээг хязгаарлах санал тавьсан. Эрүүл мэнд болон нэн шаардлагатай тусламж үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээг хориглох нь зүйтэй. Хэрэв хязгаарлалт тогтоож чадвал торгуулийн төлөлт нэмэгдэнэ гэж харж байна” гэсэн юм.

Одоогоор энэ санал албажаагүй байна. Хэрэв хэрэгжиж эхэлсэн тохиолдолд торгуультай жолооч нарт төрийн зарим үйлчилгээг үзүүлэхгүй болно гэсэн үг.

Улсын хэмжээнд нэг сая 83 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 700 мянга орчим нь нийслэлд өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа байна. Жолооч нарын тухайд 90 хувь нь 10 мянган төгрөгөөс найман сая хүртэлх төгрөгийн торгуультай. Иймд  торгуулийн эргэн төлөлтийг сайжруулахын тулд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзжээ.

ShareTweetShare
Previous Post

Цас орж, цасаар шуурна

Next Post

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ

Next Post
Богд ууланд санамсаргүй гал алдсан иргэнийг шалгаж байна

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан