• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх сараас 14.8 хувиар буурчээ

2022-04-18
in Нийгэм, Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх сараас 14.8 хувиар буурчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (36.1%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 940.2 (35.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 254.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 3 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 422.1 (27.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 255.1 (22.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2022 оны 2 дугаар сард 390.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 3 дугаар сард 286.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 4.1 нэгж хувиар өсөж, харин татварын бус орлого 2.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 3.9 нэгж хувиар буурсан байна.

Татварын нийт орлого 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 962.3 (40.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 340.9 (2.9 дахин) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 177.8 (38.9%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 175.3 (26.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 172.7 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ShareTweetShare
Previous Post

Мэдэгдэл

Next Post

Өгөгдлийн сан бүрдүүлэх явцад алдаа гарснаас шалтгаалсан 95 сурагчийн монгол хэл бичгийн шалгалтын оноог залруулжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ НИСЭГЧ ААВ ХҮҮ ХОЁР

ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ НИСЭГЧ ААВ ХҮҮ ХОЁР

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан